Чанаргүй зээлийн хэмжээ 2.6 их наяд төгрөгт хүрсэн шалтгаан юу байв?

Банкны сектор дахь чанаргүй зээлийн хэмжээ 2,6 их наяд төгрөгт хүрчээ. Байдал энэ хэвээр үргэлжилбэл арилжааны банкуудын зээл олголт багасч, эдийн засгийн өсөлт хумигдаж, халамжийн зардал өсч, татвар төлөлт буурна. Иймээс чанаргүй зээлийн хэмжээг багасгадаг олон улсын жишгийг судалж актив удирдлагын компани байгуулах хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн барихаар болжээ. Чанаргүй зээлийн хэмжээ 6 жилийн өмнөхтэй харьцуулахад 35 хувиар нэмэгджээ. Иймээс даруй хэмжээ авч чанаргүй зээлийн хувь хэмжээг бууруулах зорилгоор чанаргүй зээл түүний эрх зүйн орчин сэдэвт хэлэлцүүлэгийг төрийн ордонд зохион байгууллаа. Чанаргүй зээлийн хэмжээ өсөхөд макро болон микро түвшинд олон хүчин зүйл нөлөөлдөг. Тэгвэл банкны сектор дахь энэ эрсдлийг бууруулах ямар арга зам байгаа талаар эдийн засагчид дараах арга замыг зөвлөж байна.

2019 оны байдлаар 2 сарын байдлаар банкууд дахь чанаргүй зээлийн хэмжээ нийт зээлийн өрийн үлдэгдлийн 10.7 хувь хугацаа хэтэрсэн зээл 5,4 хувийг эзэлж байна.ОУ-д чанаргүй зээлийг багасгах олон арга туршлага байдгын нэг нь актив удирдлагын компани юм.Тэгвэл энэ бүтэц нь ямар чиг үүрэгтэй ажилладаг тухай албаны хүн дараах тайлбарыг өгчээ.

Актив удирдлагын компани байгуулаад амжилтанд хүрсэн солонгос шиг улс байхад энэ арга замыг сонгоод амжилттай хэрэгжүүлж чадаагүй ч орнууд байдаг.Зарим эдийн засагчдын хувьд банкууд өөрсдөө зөв менежментээр чанаргүй зээлийн хэмжээгээ багасгах ёстой гэж зөвлөж байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн