Өсвөр насныхан аав, ээжтэйгээ үерхэл нөхөрлөл, ирээдүйн тухай ярилцахыг хүсдэг.

Эцэг эхчүүд хүүхэддээ бага цаг зарцуулж байгаагас болж хүүхдүүд гэмт хэрэг үйлдэх,өртөх нь их байна. Тэгвэл өсвөр насны хүүхдүүд ээж,аавтайгаа ярилцаж,тэднээс үлгэр дуурайлал авч байна уу?Хүүхдүүд аав ээжтэйгээ үерхэл нөхөрлөлийн тухай ярилцаж,тусламж авахыг хүсдэг ч аав ээж нь ярилцдаггүй. Харин сургуульдаа онц авсан,тэмцээнд түрүүлсэн гэх үед нь л ярилцдаг гэсэн хариултыг өгч байна.

Сүүлийн 3 жилийн хугацаанд манай улсад 2833 хүүхэд гэмт хэрэг үйлдэж, 4922 хүүхэд гэмт хэргийн улмаас амь нас,эрүүл мэндээрээ хохирчээ. Хүүхэд гэмт хэрэг үйлдэж, өртөж байгаагын цаад шалтгааныг эцэг эхийн хараа хяналт,харилцаа бага байгаатай холбон тайлбарлаж байгаа. Ялангуяа шилжилтийн насныханы сэтгэлзүйд эцэг эхийн тусламж хэрэгтэй байдаг ч авч чаддаг нь бага байдаг. Тэгвэл бид өсвөр насны хүүхдүүдээс аав ээж нь өөртэй нь ярилцдаг эсэх, тэд ямар зүйлийн тухай ярилцахыг хүсдэг, аав ээж нь сонсдог эсэхийг тодруулсан юм.

Товчхондоо хүүхдүүд аав ээжтэйгээ үерхэл нөхөрлөл,өсвөр насныхны сэтгэлзүйн онцлог,сургууль дээр нь гарсан асуудлын тухай ярилцаж,зөвлөгөө тусламж авахыг хүсдэг ч тэдэнтэй төдийлөн ярилцдаггүй. Харин хичээл дээрээ онц авсан, тэмцээн уралдаанд оролцсон,шагнуулсан гэх яриаг нь л сонсдог гэсэн хариултыг өгч байна. Цагдаагийн байгууллагаас эцэг эхчүүд хүүхэддээ цаг гаргаж,ярилцаж байх,тэдэнд зөв үлгэр дуурайлал үзүүлэх сэдэл өгөх зорилгоор Зөв тусгал аяныг өрнүүлсэн бөгөөд өнөөдөр хаалтаа хийж байна. Үр дүнд нь хүүхдүүд эцэг эхтэйгээ илүү сайн ярилцдаг болж, түүний цаана гэмт хэрэг зөрчил буурна гэсэн үр дүн хүлээж байна.

Хүүхэддээ өдөрт 15 минутын цаг гаргаж,өөрийнх нь сонирхсон сэдвээр бяцхан яриа өрнүүлж хэвшвэл нийгмийн сөрөг нөлөөллөөс тэднийг хамгаалаад зогсохгүй, зөв иргэн болж төлөвших үндэс суурь нь тавигдана гэдгийг хэлж байлаа.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн