Иргэд хууль зүйн тусламж, үйлчилгээг цахимаар авдаг болно.

Хууль эрхзүйн тусламж үйлчилгээг цахимаар үнэ төлбөргүй авдаг болно. Тухайлбал мэргэжлийн хуульч, өмгөөлөгч нартай утсаар, видеогоор шууд холбогдож, тулгамдсан хуулийн мэдээллээ авах боломжтой цогц платформийг ашиглалт оруулахаар болжээ.

Иргэд нийгмийн харилцаанд орохдоо хууль эрхзүйн мэдлэг мэдээлэл дутмаг,мэдээлэл авах боломж хомс зэргээсээ шалтгаалан хохирч үлдэх тохиолдол олонтаа гардаг. Тэгвэл ILaW буюу хууль эрхзүйн цогц платформ тун удахгүй хэрэглээнд нэвтрэхээр болсныг өнөөдөр танилцууллаа. Тодруулбал иргэд интернет сүлжээ нэвтэрсэн хаанаас ч ILaW.mn платформд нэвтэрч хууль зүйн мэдээллийг текст,аудио болон видео хэлбэрээр үнэ төлбөргүй авах боломжтой. Мөн нэн шаардлагатай үед мэргэжлийн хуульч,өмгөөлөгчтэй видео дуудлагаар холбогдож тусламж авах боломжтой болох юм.

Г.БАТЗАЯА “ЛИГАЛ СОРС”ХХК-ИЙН ТУЗ-ИЙН ДАРГА

Энэ төрлийн үйлчилгээ нь манай улсад анхдагч. Үйлчилгээ нэвтэрч эхэлснээр иргэдийн хууль,эрхзүйл мэдлэг дээшилж, шаардлагатай үед хууль зүйн зөвлөгөөг шуурхай авдаг болсноор гэмт хэрэг зөрчил ч багасна гэсэн төсөөлөлтэй байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн