Уул уурхайн салбар 2018 онд 2 их наяд 51,5 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлжээ

Уул уурхай хүнд үйлдвэрийн яам салбарынхаа 2018 оны жилийн эцсийн тайланг танилцуулж,цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тодруулбал уул уурхайн салбар 2018 он жилийн эцэст улсын төсөвт 2 их наяд 51,5 тэрбум төгрөгийн татвар хураамж төвлөрүүлжээ. Төсөвт төвлөрүүлсэн орлогыг 2017 оны жилийн эцэстэй харьцуулахад 456,3 тэрбум төгрөг буюу 28,6 хувиар өссөн эерэг үзүүлэлттэй гарлаа. Түүнчлэн аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл 15,7 их наяд төгрөгт хүрч,21 хувиар өссөн бол борлуулсан бүтээгдэхүүн нь 18,3 их наяд төгрөгт хүрч, 20,7 хувиар өссөн үзүүлэлтийг танилцууллаа. Мөн гадаад худалдааны бараа эргэлт 12,9 тэрбум төгрөгт хүрч, 2,4 тэрбум доллараар өссөн бөгөөд экспорт импортын зөрүү 1 тэрбум 136,7 сая ам.долларын ашигтай гарсан байна.


Түүнчлэн өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд ашигт малтмалын хайгуул,ашиглалтын 3085 тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байна. Энэ нь манай улсын нийт нутаг дэвсгэрийн 5,6 хувийг эзэлж байна. Эдгээрээс тусгай зөвшөөрлөө хууль журмын дагуу эзэмшиж байгаа эсэх,хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа эсэхийг нягталж,хэрвээ зөрчсөн бол цуцлах хүртэл арга хэмжээ авч ажиллаж байгаа гэж уухүя-наас мэдээллээ.

ВИДЕО МЭДЭЭЛЭЛ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн