НАЙМДУГААР БОГД ЖАВЗАНДАМБА ХУТАГТЫН МЭНДЭЛСНИЙ 150 ЖИЛИЙН ОЙГ 2019 ОНД ОРОН ДАЯАР ТЭМДЭГЛЭНЭ.

Харь гүрний 200 гаруй жилийн ноёрхлыг эцэс болгож, үндэсний эрх чөлөөний хувьсгалыг манлайлан удирдаж,монгол төрийн хаан сууринд заларсан,шашин төрийг хослон баригч, наймдугаар богд жавзандамба хутагтын мэлмий гийсний түүхт 150 жилийн ой энэ онд тохиож байгаа. Монголын тусгаар тогтнолыг сэргээн мандуулах их үйл хэрэгт түүний оруулсан хувь нэмэр,гавьяа зүтгэлийг мөнхжүүлэх,хойч үед таниулах зорилгын хүрээнд 150 жилийн ойг 2019 онд бүх нийтээр тэмдэглэх зарлигыг гаргаж,өнөөдөр ЗГ,холбогдох байгууллагуудад хүргүүллээ.

Наймдугаар богд жавзандамба хутагт монголын шашин төрийг бариж байх хугацаанд харийн түрэмгийллээс ангижирсан монголчуудын төр,ахуй амьдрал цэгцэндээ орж,өнө эртнээс улбаатай төрт улс дахин сэргэн мандсан гээд түүний алдар гавьяаг мөнхжүүлэх зүйлс арвин гэдгийг хэлж байлаа.

ВИДЕО МЭДЭЭЛЭЛ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн