Г.ЗАНДАНШАТАРЫГ УИХ-ЫН ДАРГААР ТОМИЛЛОО

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 95 хувийн саналаар Г.Занданшатарыг УИх-н даргад томиллоо.Нийгмийн шаардлагад нийцсэн шударга ёсыг нийгэмд тогтоох ҮХ-ийн өөрчлөлтийг эхлүүлэхэд анхаарал хандуулж ажиллахаа шинээр томилогдсон УИХ-ын дарга чуулганы индэрээс онцоллоо.

Уих-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар УИХ-ын даргад ЗГХЭГ-ын дарга занданшатарыг томилох эсэх асуудлыг хэлэлцлээ.Нэр дэвшигчээс гишүүд асуулт асууж хариулт авсан юмаа.Зарим гишүүдийн хувьд УИХ-ын дарга өөр хүнийг МАН-ын дарга нэр дэвшүүлнэ гэж бодож байсанаа нуусангүй.Цаашлаад Занданшатарын хувьд манан бүлэглэлтэй ойр хүний нэг. Иймээс энэ бүлэглэлээс зайгаа барьж төрийн эрх барих байгууллагыг удирдахыг хүслээ.

Нэр дэвшигч занданшатарын хувьд нэг нэгний захиас даалгавраар бус зөвхөн ард түмний шаардлага хүлээлтийг биелүүлж нийгэмд шударга ёсыг тогтоох хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр анхаарч ажиллана гэдгээ онцоллоо.

Ийнхүү чуулганд оролцсон нийт гишүүдийн 95 хувийн саналаар УИХ-ын 12 дахь даргаар Гомбожавын занданшатар сонгогдлоо.

ВИДЕО МЭДЭЭЛЭЛ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн