ЕРӨНХИЙЛӨГЧ УИХ-ЫГ ТАРААХ ТАЛААР ШИНЭ ИХ ХУРЛЫН ДАРГАТАЙ ЗӨВШИЛЦӨНӨ

МУ-ын ерөнхийлөгч жил бүр УИХ-ыд ажлаа тайлагнадаг.Энэ дагуу өнөөдөр ерөнхийлөгчийн ажлын тайланг тамгын газрын дарга З.Энхболд уих-д танилцууллаа.Гишүүд уих-ыг тараах ерөнхийлөгчийн байр суурь хэвээрээ байгаа эсэхийг тодруулахад энэ талаар шинээр томилогдох их хурлын даргатай зөвшилцөхөөр хүлээж байгаа гэнэ.

МУ-ын ерөнхийлөгч Баттулга 2017 онд төрийн тэргүүнээр сонгогдсоноос хойш 1 жилийн хугацаанд хийсэн ажлаа УИХ-д тайлагналаа.Ерөнхийлөгчийн хийсэн ажлын тайланг сонссоны дараа гишүүд тамгын газрын дарга энхболдоос зарим асуудлаар тайлбар хүссэн.Баттулга ерөнхийлөгч сонгуульд өрсөлдөж байх үедээ иргэдийн цалин тэтгэвэр оюутны гэсэн 3 төрлийн зээлийг тэглэнэ гэж амалсан.Энэ амлалт хэвээрээ юу гэдийг баасанхүү гишүүд тодруулсан юмаа.

Мөн төрийн тэргүүний зүгээс уих-ыг тараах тухай асуудлыг өмнө нь хөндөж байсан. Хараахан тогтоолын төслөө өргөн бариагүй.Тэгвэл төрийн тэргүүний энэ байр суурь хэвээрээ эсэхэд мөнхбат гишүүн тайлбал хүслээ.Мөн ЖДҮ-ийн зээлийг уих-ын гишүүд авсан талаар ерөнхийлөгч ямар бодолтой явдгыг тодрууллаа.

Мөн ерөнхийлөгчийн анхаарал хандуулж байгаа нэг сэдэв бол агаарын бохирдол.Энэ хүрээндээ өчигдөр ерөнхийлөгчийн санаачилгаар хяналтын сонсгол зохион байгуулсан.Тэгвэл одоо утааг бууруулах бодит гарц шийдэл юу вэ гэдэг талаар 4 байнгын хорооны даргад үүрэг өгөхөөр болжээ.Мөн уих хаалттай чуулган хийвэл ерөнхийлөгч тодорхой асуудлуудаар мэдээлэл хийхэд бэлэн байгаа гэнэ.

ВИДЕО МЭДЭЭЛЭЛ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

error: Хамгаалагдсан