Цэргүүдийг дэглэх нь битгий хэл хүнд ажил хийлгэх нь хүний эрх зөрчсөн явдал гэж ХҮЭК мэдэгдлээ.

Хугацаат цэрэг амиа алдсан асуудалд хүний эрхийн үндэсний комисс анх удаа байр сууриа илэрхийллээ. Хүний эрхийн комиссын зүгээс цэргүүдийг дэглэх нь бүү хэл хүнд ажил хийлгэх нь хүний эрх зөрчсөн асуудал мөн гэж мэдэгдлээ.

Энэ сарын 22-нд Дорноговь аймгийн сайншанд сумын зүүнбаянгийн цэргийн 336-р ангийн хугацаат цэрэг А  амь насаа алдсан. Уг хэргийн эргэн тойрон хугацаат цэрэг А нь бусад цэргүүд болон дарга нартаа зодуулж амиа алдсан,нөгөө талаас кросс гүйлтийн үеээр бие нь муудаж нас барсан гэх олон талын мэдээллүүд гарч байгаа. Цагдаагийн байгууллага уг хэргийн тухайд цэргийг зодож буй бичлэг,бие дээрхи шарх зэрэг баримт илэрсэн гэдгийг тайлбарлаад эцсийн дүгнэлт гараагүй байгааг тодотгосон. Тэгвэл хүний эрхийн үндэсний комисс уг хэрэгт анх удаа байр сууриа илэрхийллээ. Хүний эрхийн комиссын зүгээс уг хэрэг гарсан цагаас судалгаа шинжилгээ хийж ажиллаж байгаа. Цэргийн анги нэгтгэлүүд цэргийг дэглэх битгий хэл цалингүй хар бор хүнд ажил хийлгэх нь ч хүний эрхийг ноцтой зөрчиж буй хэлбэр гэж мэдэгдлээ.

Өмнө нь захирагч дарга нарынхаа дэглэлт,дарамт шахалтыг тэвчихээ больж зэвсэг барьж эсэргүүцсэн, дэглэлтийн улмаас хөл гарынхаа хуруунуудыг хөлдөөж хөгжлийн бэрхшээлтэй болсон гээд хугацаат цэргийн алба хаагчид хохирсон тохиолдлууд удаа дараа гарсаар байгаа. ХЭҮК-ийн зүгээс цэргүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр цэргийн анги нэгтгэлүүдэд ганцаарчилсан уулзалт,судалгаа хэлбэрээр хяналт тавьж байгаа гэх тайлбарыг өгсөн юм.

ВИДЕО МЭДЭЭЛЭЛ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

error: Хамгаалагдсан