Г.ЗАНДАНШАТАРЫГ УИХ-ЫН ДАРГАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ.

МАН-ын удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж намын дарга хүрэлсүх УИХ-ын даргад Занданшатарын нэрийг дэвшүүллээ.Өнөөдөр уих дахь намын бүлэгтээ танилцуулж маргааш УИХ-ын чуулганаар их хурлын даргад ЗГХЭГ-ын дарга занданшатарыг томилох эсэхийг хэлэлцэн шийдэх юм.

Сар шинээс өмнө УИх-ын даргыг томилох ёстой зарчмын хүрээнд өнөөдөр МАН-ын удирдах зөвлөл хуралдлаа.МАН-ын дарга хүрэлсүх УИХ-ын даргад ЗГХЭГ-ынхаа даргын нэрийг дэвшүүлсэн.УЛмаар удирдах зөвлөл 100 хувийн саналаар занданшатарыг дэмжсэн юм.Ингээд 18 цагт намын бүлэгтээ танилцуулахаар хурал зарласан.Мэдээж намын бүлгийн зүгээс занданшатарыг УИХ-н даргад томилохыг дэмжих нь ойлгомжтой.МАН-ын удирдах зөвлөлөл банк санхүү эдийн засаг ХАА улс төр засалалын талаар өргөн мэдлэгтэй хүнээр УИХ-ын даргаа сонгох зөв гэдэгт санал нэгдсэн учраас түүнийг ийнхүү их хурлын даргад нэр дэвшүүлсэн байна.

Удирдах зөвлөлөөс УИХ-ын даргад дэмжигдсэн Занданшатар сайдын хувьд хэрвээ их хурлын даргаар томилогдвол ҮХ-ийн өөрчлөлтөөс ажлаа эхэлнэ гэдгээ мэдэгдсэн.Харин УИХ-ын даргад 2 хүний нэр яригдаж байсан нь Хууль зүйн сайд нямдорж болон УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нар юм.Тэгвэл дээрх хүмүүсийн хувьд их хурлын даргад нэр дэвших сонирхолтой байсан эсэхэд ийм тайлбар өглөө.

УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хороо маргааш өглөө их хурлын даргыг томилох эсэхийг асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ.

ВИДЕО МЭДЭЭЛЭЛ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн