Д.БЯМБАДАШ: БИД МАЛЫН ӨТӨГ, БУУЦ, ХӨРЗӨН ЗЭРГИЙГ АШИГЛАН ОРГАНИК КОМПОСТ БОРДОО ҮЙЛДВЭРЛЭНЭ

“Баялаг бүтээгч” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт органик хог хаягдлыг дахин боловсруулж импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа “MCPT” ХХК-ийн захирал Д.Бямбадаш оролцлоо. Түүний хувьд Монголдоо анхдагч болон шорлогны нүүрс буюу модны нүүрс үйлдвэрлэж дотоодын зах зээлийн 80 гаруй хувийг ханган ажиллаж байгаа бүтээлч нэгэн юм. Нэвтрүүлгийн хөтлөгчөөр “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны ерөнхийлөгч доктор /Phd/ Ч.Даваабаяр ажиллалаа.

“MCPT” ХХК-ийн захирал Д.Бямбадаш 2009 оноос эхлэн ойн цэвэрлэгээнээс гарсан хэрэгцээний бус мод болон мод боловсруулах үйлдвэрүүдийн хог хаягдал, үртэс зоргодсыг бүтээгдэхүүнийхээ үндсэн түүхий эд болгон үйлдвэрлэлээ эхлүүлжээ. Өдгөө тус үйлдвэр нь модны хог хаягдлаас гадна самрын яс, аргал, өтөг бууц, хөрзөн зэргийг түүхий эдээ болгон бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэгдүүлсээр байна.

“MCPT” ХХК: ОРГАНИК БАРИМЖААТАЙ ТОЙРОГ ЭДИЙН ЗАСГИЙГ ХӨГЖҮҮЛНЭ

Д.Бямбадаш органик хог хаягдлыг боловсруулж бүтээгдэхүүн хийх хүсэлдээ хөтлөгдөн ах дүүс, найз нөхдийнхөө дэмжлэг санхүүжилтээр схд-ийн 32-р хороонд байрлах албан бус хогийн цэг дээр бүтээн байгуулалт хийж анхны брикет түлшний үйлдвэрээ байгуулж байжээ. Тэгвэл хоёр дох үйлдвэрээ БЗД-ийн 9-р хороонд байгуулж үртсэн брикет түлшийг дагнан үйлдвэрлэж байна.

“MCPT” ХХК дотооддоо импорт орлохоос гадна гадны зах зээлийг судалж экспортлох чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Модны нүүрсэн бүтээгдэхүүний дэлхийн том импортлогч орнууд бол Зүүн Ази, АНУ, Европын орнууд юм. Тиймдээ ч “MCPT” ХХК-ийн хэтийн зорилго нь дээрх улс орнуудад экспорт хийх аж. Дэлхийн зах зээлд борлуулахад “MCPT” ХХК-ийн үйлдвэрлэдэг модны нүүрсэн бүтээгдэхүүний “ЧАНАР, ҮНЭ, МАРКЕТИНГ”-ийн стратеги нь импортлогчдын сонирхолд нийцдэг ч гагцхүү нийлүүлэлтийн хэмжээ бага байна хэмээн импортлогчид чамладаг гэнэ. Тиймээс “MCPT” ХХК нэмэлт хөрөнгө оруулалт хийж үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх шаардлагатай болжээ. Харин одоо тэдэнд бүтээгдэхүүнээ их хэмжээгээр үйлдвэрлэж экспортлоход нь дэмжлэг үзүүлэхийг хүсч байгаагаа ч Д.Бямбадаш захирал нуусангүй. Б.БЯМБАДАШ: БИД ОРГАНИК ТҮЛШНИЙ СОЁЛЫГ БИЙ БОЛГОЖ БАЙГАА
“MCPT” ХХК өнөөдрийн байдлаар органик хог хаягдал гэгддэг бүх төрлийн модны хог хаягдал, самрын яс, малын гаралтай хаягдал зэргээр шорлогны нүүрс, үртсэн брикет түлш, бионүүрс, аргал түлш зэргийг үйлдвэрлэж байна. Харин 2021 ондоо багтаан малын өтөг, бууц, хөрзөн зэргийг ашиглан органик компост бордоо үйлдвэрлэхээр зэхжээ. Шинээр хийгдэх бүтээгдэхүүн хөгжүүлэлт, туршилт хийгдэж эхэлсэн бөгөөд бүтээн байгуулалтын ажил эд өрнөж байна. 

Органик бордоогоор талбайг нэг удаа бордоход ямар ургамал тариалснаас шалтгаалж 3-5 жил дахиж бордоо хэрэглэхгүйгээр ургац нэмэгдээд зогсохгүй тариалангийн талбайн хөрсний үржил шимийг нь хадгалаад байж болдог байна. Бас органик бордоогоор бордсон таримал ургамлынхнь ургац хураалт 70 хувь хүртэл нэмэгддэг сайн талуудтай аж. 

Д.БЯМБАДАШ: ХОЛИВОЛ ХОГ, ЯЛГАВАЛ БАЯЛАГ…

Органик хог хаягдал дахин боловсруулж ашиглах, хатуу хог хаягдлыг багасгаж хүлэмжийн хий ялгаруулалтыг бууруулах болон ойн доройтол, хомсдолыг бууруулах талаар “MCPT” ХХК-ийн гүйцэтгэсэн үйл ажиллагааг үнэлэн БОАЖЯ-аас 2020 онд “Ногоон гэрчилгээ” олгожээ. Мөн “MCPT” ХХК нь хаягдал үртэс, хэрэгцээний бус мод боловсруулах гурван патент эзэмшдэг бөгөөд үүнийг яамны экспертүүд судалж үзээд “Инновацийн бүтээгдэхүүн” гэсэн дүгнэлт гаргасан байна. 
Нэвтрүүлгийн уламжлалт асуулт болох Баялаг бүтээгч гэж хэн бэ? гэх асуултанд өнөөдрийн зочин “MCPT” ХХК-ийн захирал  Д.Бямбадаш: Монгол Улсад юм хийж байгаа, бүтээж байгаа хүн болгон баялаг бүтээгч гэж хариуллаа. Үндэсний үйлдвэрлэгчдэд тулгамддаг хамгийн том асуудал бол хөрөнгө санхүү байдаг. Тэгвэл жинхэнэ эзэддээ хүрдэггүй гэгддэг “ЖДҮ”-ийн зээл баялаг бүтээгчдэд бус импортлогч компаниудад олгогдсоор ирснийг ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД шүүмжилж байна. “MCPT” ХХК-ийн захирал Д.Бямбадаш: ЖДҮ-ийн зээлнээс эхэлж хөөцөлдөөд сүүлд жилийн 3 хувийн зээл хөөцөлдөөд тэрнээс хойш 5 жилийн нүүрийг үзэж байна. Алинд ч хамрагдаж чадаагүй байж байна. “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны ерөнхийлөгч Ч.Даваабаяр: ЖДҮ-ийн зээлийг 3 жил дараалан хөөцөлдөөд авч чадахгүй. Мөн цар тахлын энэ хүнд жилүүдэд эдийн засгаа аваръя,  хамгаалъя гэсэн 10 их наядын хүрээнд 2 их наядыг ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй онцгой хөнгөлөлтийн зээлийг Монгол Улс Засгийн Газар, Банк санхүүгийн салбараас олгож байгаа. Гэтэл одоо ийм сайхан баялаг бүтээгчид, энэ хэмжээний үйлдвэр бариад, ийм олон хүнийг ажлын байраар хангаад байхад яаж ч хөөцөлдөөд бүтэхгүй байгаа гэдгийг сонсоод үнэхээр гайхаж байна. Одоо яг ийм л үндэсний үйлдвэрлэгчдийг төр засаг дэмжих хэрэгтэй байна. 

Ч.Даваабаяр: Импортлогчдыг биш Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг дэмжих хэрэгтэй…

“MCPT” ХХК-ийн үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн өнөөдөр хэдийн Монголчуудын хамгийн сайн мэддэг брэнд бүтээгдэхүүн болж импортыг орлож байна. 
Баялаг бүтээгч нэвтрүүлгийн бүх дугаарыг эндээс үзнэ үү: https://www.youtube.com/channel/UCWD-yYAGHARRmvCkg5ii8tw“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны гишүүн “MCPT” ХХК-тай холбогдох утас: 99115011
“MCPT” ХХК-ийн Page хаяг: https://www.facebook.com/Mongoliancharoal
“Баялаг бүтээгч” нэвтрүүлэгтэй холбогдох утас: 99444444, 99044075

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн