САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ 16 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

✅ Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр болж, хуулийн этгээдээр бүртгэх, үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрөл олгох, хүчингүй болгох болон бүртгэлийн өөрчлөлт хийх зэрэг нийт 15 асуудал хэлэлцлээ.
✅ Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 2 компанид, хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 1 компанид нэмж олгохоор, 2 компанийн хувьцаа эзэмшигчийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахаар, 1 компанийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бүртгэхээр боллоо. Мөн мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээр 1 компанийг, үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 2 компанид олгохоор тус тус шийдвэрлэлээ.
✅ Түүнчлэн 1 компанийн төлөгдөж дууссан өрийн хэрэгслийг бүртгэлээс хасахаар, 1 хуулийн этгээдийн үнэт металл, үнэт чулууны эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн