УИХ-ын 36-р тогтоолыг хэрэгжүүлэгч төрийн байгууллагуудын зөвлөлдөх уулзалт зохион байгуулагдаж байна

“Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” ” 5 бүлэг, 42 хэрэгжүүлэх арга, 114 үйл ажиллагаа бүхий УИХ-ын 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхэд 35 төрийн байгууллага биечлэн болон хамтран хэрэгжүүлэх үүрэгтэйгээр оролцоно. Энэхүү тогтоол хэрэгжсэнээр Монгол улсын хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах цаашлаад хүнс үйлдвэрлэгч, экспортлогч орон болоход томоохон түлхэц болох юм

Өнөөдөр /2023.01.27/ “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэгч төрийн байгууллагуудын зөвлөлдөх уулзалт Төрийн ордны Жанжин Сүхбаатарын танхимд зохион байгуулагдаж байна.

Уулзалтаар “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 36 дугаар тогтоол, Монгол Улсын Их Хурлын түр хорооны 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 02 дугаар тогтоолын хэрэгжилтийг тус тус эрчимжүүлэх, оролцогч талуудын төлөвлөлт, уялдаа холбоог хангах, санхүүжилтийг шийдвэрлэх сахилга батыг сайжруулах асуудлаар зөвлөлдөнө.

Уулзалтад:

  • МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар,
  • УИХ-ын Гишүүн Ж.Батжаргал,
  • Ерөнхийлөгчийн үйлдвэр, үйлчилгээний зөвлөх Ч.Даваабаяр,
  • Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай,
  • Ерөнхийлөгчийн Хот, хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөх О.Буяннэмэх,
  • ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг болон холбогдох салбарын Сайд, төрийн удирдах албан тушаалтнууд оролцож байна.

Улсын хэмжээнд хүнсний хангамж, аюулгүй байдлын нэгдсэн тогтолцоо хараахан бүрэлдээгүйгээс хүн амын хүнсний хангамжийн баталгаат байдал, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, аюулгүй байдлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, хүнсний шим тэжээлийн асуудлыг Эрүүл мэндийн яам, сургууль цэцэрлэгийн хүүхдийн хоол үйлдвэрлэлийн асуудлыг Боловсрол, шинжлэх ухааны яам, эмзэг бүлгийн хүн амын хүнсний хүртээмжийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам,хүнснийгадаад худалдааг Гадаад харилцааны яам хариуцаж байгаа бол импорт, экспортын хүнсний түүхий эд бүтээгдэхүүнд тавигдах хяналт, шалгалтыгГаалийн ерөнхий газар, малын эрүүл мэндийн асуудлыг Мал эмнэлгийн ерөнхий газар, гамшгийн үеийн хүнсний нөөцийг Онцгой байдлын ерөнхий газар, хүнс, хөдөө аж ахуйн салбарын стандартыг Стандарт хэмжилзүйн газар, нийслэл болон орон нутгийн хүнсний хангамж, худалдаа, үйлчилгээг аймаг, Нийслэлийн Засаг даргын тамгын газар тус тус хариуцаж байгаа ба бусад оролцогч төрийн байгууллагууд өөр өөрийн чиг үүрэг хариуцлагатайгаар оролцоно.

Оролцогч байгууллагууд:

  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
  • Боловсрол, шинжлэх ухааны яам
  • Эрүүл мэндийн яам
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
  • Эдийн засаг, хөгжлийн яам
  • Сангийн яам
  • Байгаль орчин, аялал жуулчлалын яам
  • Зам, тээврийн хөгжлийн яам
  • Уул, уурхай хүнд үйлдвэрлэлийн яам
  • Эрчим хүчний яам
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яам
  • Монгол банк
  • Мал эмнэлгийн ерөнхий газар
  • Гаалийн ерөнхий газар
  • Стандарт, хэмжил зүйн газар
  • Онцгой байдлын ерөнхий газар
  • Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөөх газар
  • Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар
  • Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар
  • Жижиг, дунд үйлдвэрийн газар
  • Үндэсний статистикийн хороо
  • Харилцаа, холбооны зохицуулах хороо
  • Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа, лаборатори
  • Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори
  • Үндэсний итгэмжлэлийн төв
  • Монголын үндэсний олон нийтийн радио телевиз
  • Ургамал, газар тариалангийн хүрээлэн
  • Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн
  • Хөдөө аж ахуйг дэмжих сан
  • Зээлийн батлан даалтын сан
  • Малын удмын сан
  • Хөдөө аж ахуйн их сургууль
  • Монгол улсын их сургууль
  • Шинжлэх ухаан, технологийн их сургууль

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн