KFC-ээс хордлого авсан иргэдээс авсан шинжилгээгээр эхний байдлаар цусан суулга өвчний нян илэрсэн

KFC түргэн хоолны газрын тахианаас хордсон байж болзошгүй 36 иргэн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.Шинжилгээний эцсийн хариу ирэх даваа гаригт гарна гэдийг НМХГ-с өнөөдөр мэдээллээ.Тэгвэл урьдчилсан байдлаар KFC-ийн тахианы маханд хордсон байж болзошгүй иргэдээс шинжилгээ авахад цусан суулга өвчний нян илэрсэн байна.

KFC –ийн тахианд олон тооны иргэд хордсон байж болзошгүй хэргийн мөрөөр ХӨСҮТ болон НМХГ хамтран ажиллаж байна.Тус сүлжээ хоолны газрын хамгийн түрүүнд хордлого гарсан гэх зайсан салбараас 39 төрлийн дээж авч шалгаж лабораторын шинжилгээнд өгчээ.Одоогоор шинжилгээ хариу гараагүй байна.

Өнөөдрийн байдлаар KFC-ийн гурван салбараас иргэд хордлого авсан байж болзошгүй байна.Анх хордлого гарсан зайсан салбарыг прокурорын зөвшөөрөлтэй түр хаасан.Мөн өчигдөр хоом плаза салбар ажиллаагүй түр хаасан гэх бичиг хадсан байлаа.Энэ салбараас тахиа идсэн нэг иргэн мөн хордсон гэх дуудлага НМХГ-т ирсэн байна.Гэхдээ албан ёсоор хоом плаза салбарын үйл ажиллагаа МХГ-с зогсоогоогүй.Өчигдөр мөн сансар салбарт тахиа идсэн иргэн хордсон байж болзошгүй мэдээлэл ХӨСҮТ-д иржээ.

Харин таванбогд пүүдс компанийн зүгээс өнөөдөр мэдэгдэл гаргасан байна.Тэрээр энэхүү мэдэгдэлдээ мэргэжлийн байгууллагын шинжилгээний хариу гарахаар эргэн мэдээлэл өгөх болно.Ийм зүйл гарсанд харамсаж байгаагаа илэрхийлсэн байна.

ВИДЕО МЭДЭЭЛЭЛ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн