ОББТМ КОМПАНИ “СТАНДАРТ”-ЫГ ҮЙЛДВЭРЛЭДЭГ

Хүүхэд зөв сууж хэвших нь зөвхөн нурууны эрүүл мэндэд төдийгүй суралцах чадвар, анхаарал төвлөрөл, бие бялдрын зөв хөгжилд чухал ач холбогдолтой. Сургуулийн насны хүүхдүүд өдөрт 5–8 цагийг сууж өнгөрөөдөг тул зөв суултын дадал эрт төлөвших нь урт хугацааны эрүүл мэндэд эерэг нөлөөтэй гэж судалгаанууд үздэг.  Энэ ч утгаараа сурагчийн  ширээ сандлын стандартын мөрдүүлдэг. Тус стандартад:

  • Хоргүй будаг ашигласан
  • Ус чийгэнд тэсвэртэй
  • Хурц өнцөггүй
  • Гагнуурын бат бөх холболттой байх
  • Урт хугацаанд ашиглах боломжтой байх
  • Насны ангилалд тохирсон хэмжээтэй байх
  • Нуруу зөв хөгжүүлэх хэлбэртэй
  • Зөв суултыг дэмжих гэх зэрэг олон шаардлагууд бий. Энэ шаардлагын үүднээс сургууль, цэцэрлэгийн орчинд хэрэглэж буй тавиур ширээ сандал зэрэг нь хүүхдийн эрүүл мэндэд хортой нөлөөлөө үзүүлэх ёсгүй тул стандартыг чанд баримталдаг.

Сандал ширээ, тавилга, төмөр хийцийн үйлдвэрлэл эрхэлдэг ОББТМ компани 1999 оноос эхлэн  их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ширээ сандал, албан тасалгааны болон гэр ахуйн бүх төрлийн тавилга, төмөр хийцийн үйлдвэрлэлийг явуулсаар ирсэн. 2023 оноос эхлэн техник технологийн шинэчлэлт хийж Classroom /Классрүүм/ брэндийг нэвтрүүлсэн.

Тус компани “дэлхийн стандартад нийцсэн” модон болон төмөр хийцийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхийг зорилгоо болгон ажиллаж байна. Ялангуяа сургуулийн стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэдэг тууштай хөдөлмөр, өндөр чанар, тогтвортой үйл ажиллагааны үр дүн юм.  Одоогоор “Шихихутуг”  “Их засаг”  “Орхон”  их сургууль, 23, 5, 52-р сургууль, Орчлон дунд сургууль, төмөр замын МСҮТ, Үйлдвэр урлалын МСҮТ, 126, мөндөөхэй цэцэрлэг зэрэг 120 гаруй байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Чанарыг дагаж үйл ажиллагаа улам өргөжсөөр байна.

Боловсролын салбарт хувь нэмрээ оруулж буй тус компанийн үүсгэн байгуулагч, захирал Т.Болормаа ажлыг чин сэтгэлээсээ хийж, хүүхэд бүрийн төлөө, хэрэглэгчийнхээ ая тав тухыг эрэлхийлж бизнесээ амжилттай өргөжүүлж буй чадварлаг энтрепренер юм.

Тус үйлдвэрийн бүтээгдэхүүн импортын бүтээгдэхүүнийг орлохоос гадна, чанар стандарт нь сонгон хэрэглэсэн сургуулиудад батлагдсан. Мөн сургуульд хүлээлгэн өгсөн сандал ширээ болон тавилгын урсгал засварын ажлыг хийж гүйцэтгэдэгээрээ импортын бүтээгдэхүүнээс онцлог давуу талтай.

Орчин үеийн тоног төхөөрөмж, чадварлаг ажилтнуудын хамтын ажиллагааны үр дүнд бүтээгдэхүүн бүрийг стандартын шаардлагад нийцүүлэн үйлдвэрлэдэг.  Технологийн шинэчлэл, инноваци, олон улсын стандартыг нэвтрүүлснээр Монголд үйлдвэрлэсэн тавилга чанар, аюулгүй байдал, дизайнаараа улам өрсөлдөх чадвартай болж байгаа нь сайшаалтай.

Чанартай тавилга бол зөвхөн үйлдвэрлэлийн үр дүн биш. Энэ бол ажилчдын ур чадвар, чанарын хяналт, хэрэглэгчийн итгэл гэсэн олон хүчин зүйлийн нэгдэл юм.

Өнөөдрийн бидний танилцсан үйлдвэр нь зөвхөн тавилга үйлдвэрлээд зогсохгүй, хүүхэд бүрийн аюулгүй, тав тухтай суралцах орчныг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулж байна.

Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид бол эдийн засгийн хөдөлгөгч хүч, нийгмийн үнэт баялаг юм.

Тэд зөвхөн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үйлчилгээ үзүүлдэггүй. Харин ажлын байр бий болгож, өрхийн орлогыг нэмэгдүүдэг. Шинэлэг санаа, хөдөлмөрч зан, хариуцлагатай үйлдвэрлэлээрээ тэд улс орны эдийн засгийг илүү тогтвортой, өрсөлдөх чадвартай болгоход чухал үүрэг гүйцэтгэдэг.

Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн бүрийн цаана монгол хүний мэдлэг, ур чадвар, хөдөлмөр, бүтээлч сэтгэлгээ шингэсэн байдаг. Үндэсний үйлдвэрлэгчдээ сонгосноор бид ажлын байрыг хадгалж, эдийн засгийн эргэлтийг эх орондоо үлдээж, үйлдвэрлэлийн хөгжил, инновацыг дэмждэг юм.

Монгол хүний ажлын ур чадвар, үндэсний үйлдвэрлэлийн үнэ цэнэ, чанарыг бүтээж буй хамт олонд амжилт хүсье.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн