Тариаланчдад “зарахын тулд тарих” гэсэн сэтгэлгээг суулгах хэрэгтэйМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр “Жайка” олон улсын байгууллагын төлөөлөгчидтэй уулзаж, “Хүнсний тогтвортой тогтолцоог хангах зорилгоор жижиг, дунд хүнсний ногоо тариаланчдын зах зээлд чиглэсэн чадавхыг сайжруулах” хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэх хүрээнд санал солилцлоо. Анх 2022 оны 6 сард Монгол Улсын ХХААХҮЯ-аас “Жайка” олон улсын байгууллагад хүсэлт тавьсны дагуу холбогдох төлөөлөгчид ирж, судалгааны ажлыг эхлүүлжээ. Нийт 4 жилийн хугацаанд хэрэгжих тус хөтөлбөрийг 2024 оны 4 сард эхлүүлэхээр төлөвлөж байгааг Японы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эдийн засгийн хөгжлийн газрын ажилтан П.Алтансүх болон “Жижиг, дунд хүнсний ногоо тариаланчдын зах зээлд чиглэсэн чадавхыг сайжруулах” хөтөлбөрийн зөвлөх Шимада Тошико нар хэлсэн юм. Тус хөтөлбөр нь хүнсний ногоо, жимс тариалдаг тариаланчдад “тариад зарах” биш “зарахын тулд тариалах” гэсэн сэтгэлгээг суулгаж, төлөвлөгөөтэй тариалан эрхлэх чадвар болон ургуулах чадварыг сайжруулах замаар өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой. Дэлхийн 60 гаруй оронд уг хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн боловч тухайн улсын төр засгийн дэмжлэг, ард иргэдийн идэвх оролцооноос хамаарч үр дүн нь харилцан адилгүй байсан гэв. Харин Монгол Улсад төрийн тэргүүний санаачилгаар “Хүнсний хувьсгал” өрнөж, УИХ-аас 36-р тогтоолыг батлан гаргасан нь төслийг амжилттай хэрэгжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэж үзэж байна. “Хүнсний хувьсгал” болон өргөжиж буй “Хүнсний хангамж,аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд 10 гаруй олон улсын байгууллага хамтран ажиллаж байгаа бөгөөд “Жайка” олон улсын байгууллага нь дээрхээс гадна Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний эргэлтийг сайжруулах, хөрс сайжруулах технологи нэвтрүүлэх замаар тариаланчдын орлогыг нэмэгдүүлэх, Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр гэх мэт төслүүд хэрэгжүүлж хамтран ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр “Жайка” олон улсын байгууллагын төлөөлөгчидтэй уулзаж, “Хүнсний тогтвортой тогтолцоог хангах зорилгоор жижиг, дунд хүнсний ногоо тариаланчдын зах зээлд чиглэсэн чадавхыг сайжруулах” хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэх хүрээнд санал солилцлоо.

Анх 2022 оны 6 сард Монгол Улсын ХХААХҮЯ-аас “Жайка” олон улсын байгууллагад хүсэлт тавьсны дагуу холбогдох төлөөлөгчид ирж, судалгааны ажлыг эхлүүлжээ.

Нийт 4 жилийн хугацаанд хэрэгжих тус хөтөлбөрийг 2024 оны 4 сард эхлүүлэхээр төлөвлөж байгааг Японы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эдийн засгийн хөгжлийн газрын ажилтан П.Алтансүх болон “Жижиг, дунд хүнсний ногоо тариаланчдын зах зээлд чиглэсэн чадавхыг сайжруулах” хөтөлбөрийн зөвлөх Шимада Тошико нар хэлсэн юм.

Тус хөтөлбөр нь хүнсний ногоо, жимс тариалдаг тариаланчдад “тариад зарах” биш “зарахын тулд тариалах” гэсэн сэтгэлгээг суулгаж, төлөвлөгөөтэй тариалан эрхлэх чадвар болон ургуулах чадварыг сайжруулах замаар өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой.

Дэлхийн 60 гаруй оронд уг хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн боловч тухайн улсын төр засгийн дэмжлэг, ард иргэдийн идэвх оролцооноос хамаарч үр дүн нь харилцан адилгүй байсан гэв. Харин Монгол Улсад төрийн тэргүүний санаачилгаар “Хүнсний хувьсгал” өрнөж, УИХ-аас 36-р тогтоолыг батлан гаргасан нь төслийг амжилттай хэрэгжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.

“Хүнсний хувьсгал” болон өргөжиж буй “Хүнсний хангамж,аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд 10 гаруй олон улсын байгууллага хамтран ажиллаж байгаа бөгөөд “Жайка” олон улсын байгууллага нь дээрхээс гадна Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний эргэлтийг сайжруулах, хөрс сайжруулах технологи нэвтрүүлэх замаар тариаланчдын орлогыг нэмэгдүүлэх, Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр гэх мэт төслүүд хэрэгжүүлж хамтран ажиллаж байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн