Д.Ариунбат: “Тү Лэ Жүр” брэндийн борлуулалтыг жилийн 80 тэрбумд хүргэхээр зорьж байна

19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, цаашлаад экспортлогч орон болох зорилготой “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг өнгөрсөн оны 5-р сарын 13-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын индэр дээр зарлан эхлүүлж байсан.

Тус хөдөлгөөн бодит үр дүнгээ өгч байгаад үндэсний үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжүүдийн идэвх оролцоо их байсан бөгөөд тэдний санал хүсэлтийг сонсох уулзалт үргэлжилж байна. Энэ хүрээнд Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр Монгол Улсын бэйкэри, нарийн боовны салбарт технологийн дэвшил, шинэ соёл, үйлчилгээний стандартыг нэвтрүүлж буй “Артизан” ХХК -ийн “Тү Лэ Жүр” брэндийн үйлдвэрт ажиллалаа.

“Тү Лэ Жүр” брэнд энэ оны 06 дугаар сарын 26-ны өдөр 7 дахь жилийн ой дээрээ 17 дахь шинэ салбарынхаа нээлтийг хийж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр оролцож байсан. Тэгвэл тус хамт олон 2023 онд багтаж 20 дахь салбараа нээх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Мөн хүнсний аюулгүй байдал, хангамжийн асуудлыг шийдвэрлэхээр зорьж, үндэсний аж ахуйн нэгжүүдээ дэмжин, санал хүсэлтийг нь сонсож байгаад талархаж байгаагаа илэрхийллээ. Тус хамт олон байгуулагдсан цагаасаа эхлэн нийт 50 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх баялгийг Монгол Улсад шингээсэн бөгөөд 2 жилийн дараа гэхэд борлуулалтаа 80 тэрбумд хүргэхээр зорьж байна.

“Артизан” ХХК-д томоохон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл болох “Оргио тахиа” компани, “Café bene”, ” Tous les jours”, “Монбэйкэри” брэндүүд хамаарах бөгөөд нийт 1100 гаруй хүнийг ажлын байраар хангаж, зөвхөн “Tous les jours” брэнд л гэхэд улсдаа жилд 1,5 орчим тэрбум төгрөгний татвар төлдөг байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн