Түрээсийн орон сууцыг 2 нөхцөлийг хангасан тохиолдолд иргэдэд өмчлүүлнэ

ЗГ-ын өнөөдрийн хуралдаанаар 2 чухал шийдвэрийг гаргалаа. Нэгдүгээр улсын хэмжээнд байгаа 1500 гаруй айлын түрүүсийн орон сууцыг эзэмшигч иргэд нь өөрсдөө өмчлөх эрхтэй болжээ.Мөн 2-12 насны хүүхдүүдийн шүдийг өмчлөлийн хэлбэр харгалзахгүй 199 эмнэлэг үнэ төлбөргүй эмчилхээр болсон байна. ЗГ-ын ээлжит хуралдаанаар хэд хэдэн чухал шийдвэр гаргалаа.Шууд орон сууц худалдаж авах боломжгүй иргэдийг түрээсийн орон сууц хөтөлбөрт хамруулсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд Буянт-Ухаа 1 хороолол Хангай хотнуудад нийт 1500 айл түрээсийн орон сууцанд амьдардаг.Энд амьдарч байгаа иргэдийн зүгээс түрээсийн орон сууцаа өмчлөх хүсэлт ихээр ирдэг байна.Тэгвэл иргэдийн энэ хүсэлтэнд тулгуурлан.Одоо амьдарч байгаа түрээсийн орон сууцыг нь дараах нөхцөл шаардлагыг хангасан иргэдэд өмчлүүлэх шийдвэрийг ЗГ өнөөдөр гаргалаа.

Х.БАДЕЛХАН / БХБ-ЫН САЙД /

Мөн өнөөдрийн ЗГ-ын хуралдаанаар эрүүл шүд эрүүл хүүхэд хөтөлбөрийн хүрээнд 2-12 насны хүүхдүүдийн шүдийг нэг удаа төлбөргүй эмчлэх 199 шүдний эмнэлэгүүдийг сонгон шалгаруулсан тухай эрүүл мэндийн сайд танилцууллаа.2-12 насны нийт 725 мянган хүүхэд бий.Иймээс энэ ондоо 2-6 насны хүүхдийг 199 эмнэлэгтээ шүдийг нь эмчилж нэн шаардлагатай бол 7-12 насны хүүхдүүдийг авахаар зохицуулалт хийжээ.

Д.САРАНГЭРЭЛ /ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД/

2-12 насны хүүхдүүдийн шүдийг эмчлэхэд улсын төсвөөс энэ онд 4,6 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Нэг хүүхдийн шүдийг дунджаар 60 мянган төгрөгт эмчлэх юм байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн