Баянзүрхийн товчооны зам ганц өвлийн хүйтнийг даалгүй эвдэрч эхэлжээ

Баянзүрхийн товчооноос Улиастайн уулзвар хүртэлх 3,4 км замыг шинэчлэн засварлах ажил өнгөрсөн намар хийгдэж байсан. Гэсэн ч нэгэн өвлийг даалгүй замын өнгөн хэсэг хууларч эхлэжээ. 9 хоногийн хугацаанд хийж хугацандаа ашиглалтанд орууллаа хэмээн шагширч байсан энэ зам өнөөдөр хэсэг газартаа эвдэрч машин тэрэг явахын аргагүй болсон байна.

Баянзүрх товчооноос Улиастай хүртэлх замыг засах ажил маш богино хугацаанд хийгдэж улсын комисс хүлээн авч, нийслэлийн удирдлагууд ч нээлтэн дээр нь ирж тууз хайчлаж байсан нь саяхан.

Гэтэл нээлтээ хийж, нийслэлийн удирдлагууд ажлаа сайн хийсэн хэмээн сайрхаж байсан тэрхүү зам нь өнөөдөр ямар байдалтай болсоныг та бүхэн харж байна. өнгөн давхаргахыг асфальт, бетон нь хууларч, доороос нь шороо, чулуу хайрга нь гарч эхлэсэн энэ замыг чанаргүй зам болохыг тэр хавийн иргэд ч хэлж байна.

Энэ замыг Нийслэлийн төсвийн хөрөнгөөр УЛаанбаатар зам засвар, арчлалтын газар тус 3,4 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг хийжээ. Баянзүрхийн гүүрэн дээр эвдэрсэн замыг нөхөж сайжруулан амийг нь торгоожээ. Гэтэл яг иргэдийн ихээр зорчдог энэ хэсэг зам эвдэрсэн байдалтай байна. Тун удахгүй зам засварын ажлууд хийгдэж эхлэнэ. Энэ мэтчилэн нэг өвлийн хүйтнийг даалгүй зам хийсээр иргэдийн нүдийг хуурсаар байх уу? Хариуцлагыг хэн хүлээх вэ?

ВИДЕО МЭДЭЭЛЭЛ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн