НИТХ-ын төлөөлөгчид авилга авахаар сонгогдсон уу, асуудал шийдэхээр сонгогдсон уу?

Нийслэл Улаанбаатар хот 1,5 сая хүн амтай. Энэ бол МУ-ын нийт хүн амын бараг тал хувь. Хотод хуримтлагдсан асуудал ч олон. Үүнийг шийдвэрлэ гэж нийслэлийн иргэд НИТХ –д өөрсдийн төлөөлөл болсон 45 хүнийг сонгож, тэндээс хотын даргыг томилон ажиллуулдаг. Гэвч МАН-ын хагарлаар хот даргагүй болоод 2 сар, даргад нэр дэвшигчийг ерөнхий сайдад илгээгээд 1 сар гаруй болж байна. Дахиад цаашгаа хэр удах нь ч одоогоор тодорхойгүй байгаа нь хотын ажил цалгардахвий гэсэн болгоомжлолыг төрүүлж байна.

Үүнээс гадна нийслэлийн иргэдийг хэн төлөөлж байна вэ. Тэд үнэхээр иргэдийнхээ төлөөлөл болж тэдний төлөө ажиллаж чадаж байна уу гэдэг эргэлзээ ч хотын иргэдийн дунд үүсээд байна. Энэ бол НИТХ Амарсайханы сар шинийн өмнөх нэгэн хуралдаан дээр хэлсэн үгтэй холбоотой.

Иргэд улс төрчдийг өөрсдийнх нь асуудлыг шийдвэрлэ, тэднийг хотод төрд төлөөл хэмээн сонгодог. Гэвч сайхан амалж сонгогдсон улс төрчид сандал суудалд очоод өрөөлийн төлөө биш өөрийнхөө халаасыг зузаатгах, улс төрийн ашиг хонжоо, эрх мэдэл олж авахад илүү анхаарч ажиллах нь элбэг байгааг энэ 2 жишээ тод харуулж байна. 2020 онд сонгогчид дээрээ очих нүүртэй байхын тулд энэ мэт салан назгай хариуцлагагүй байдалдаа цэг тавьж ажил хэрэгч байхыг сонгогч иргэд тань шаардах эрхтэй юм.

ВИДЕО МЭДЭЭЛЭЛ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн