Нэг сангаас авсан зээлээрээ нөгөө сангийн зээлээ төлсөн байжээ

Тусгай сангуудад хийсэн шалгалтын дүнг ирэх сангийн яам ирэх 7 хоногт ЗГ-т танилцуулахаар болжээ.Нэр бүхий иргэн аж ахуй нэгжүүд 2-3 сангаас зэрэг зээл авсан тохиолдлууд гарсан.Ингэхдээ нэг сангаас авсан зээлээрээ нөгөө сангийхаа зээлийг төлсөн ноцтой зөрчлүүд ч илэрчээ. ЖДҮХС-ийн зээлийг нэр бүхий улстөрчид эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж авсан.Энэ нь зохион байгуулалттай явагдсан байдаг.Үүнээс үүдэн ЗГ-ын 29 тусгай сангуудад шалгалт хийж эхэлсэн.Шалгалтын ажиллагаа дууссан учраас өнөөдөр ЗГ-ын хуралдаанд танилцуулахаар төлөвлөсөн ч зээл олгодог 3 санг хариуцсан ХХААХҮ-ийн сайд улаан байхгүй байсан учраас танилцуулагыг хойшлуулжээ.Ирэх 7 хоногт сангийн сайд шалгалтын дүнг ЗГ-т танилцуулах юм байна.Тэгвэл шалгалтаар ноцтой зөрчлүүд илэрсэн болохыг сангийн сайд цухас дуулгалаа.


Үйлдвэрлэлийг дэмжихэд чиглэсэн ЗГ-ын гурван тусгай сан байдаг.Энэ сангуудын заримаас нь улс төрчид албан тушаалтын байдлаа урвуулан ашиглаж баялаг бүтээгчдэд очих байсан санхүүжилтийг хувьдаа завшиж зарим нь бүр мөнгө хүүлж ашиг олсон нь хуулынхны хараанд өртөж УИХ-ын 5 гишүүн аавын хаалга татах дээрээ тулахад УИХ авч үлдсэн.Тэгвэл 5 гишүүний бүрэн эрхийг хөндсөн ЖДҮХС-нд чухам хэдэн төгрөг эргэлддэг вэ.

ЗГ-ын хуралдаанд тусгай сангуудад хийсэн шалгалтын дүнг танилцуулсаны дараа олон нийтэд мэдээллэх юм.Энэ үеэр хэн гэдэг улстөрчдийн компани ямар сангаас хэдэн төгрөг авч юунд зарцуулав.Зээл авахдаа эрх мэдэл албан тушаалаараа нөлөөлсөн үү үгүй юу гэдэг нь тодорхой болох биз ээ.

ВИДЕО МЭДЭЭЛЭЛ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн