‘Цахим үнэмлэх’ гаргаж өгнө, ‘эрх сэргээнэ’ гэх хуурамч зард итгэж болохгүй!

Жолооны цахим үнэмлэхний залилан цэцэглэж байна. 400 сая гаруй иргэнийг 70 сая төгрөгөөр хохироосон залиланг илрүүлсэн байна. Жолооны цахим үнэмлэхний залилан газар авсаар байна. Тодруулбал жолооний цахим үнэмлэхийг өнгөрсөн оны 12-р сараас хойш өнөөг хүртэл хэвлэж эхлээгүй байгаа.  Хэвлэхгүй байгаа энэ үеийг ашиглан цахим үнэмлэх гаргаж өгнө гэх хуурамч зар тавин иргэдийг ихээр хохироодог залилан мэхлэгчид олширчээ.

Өнгөрсөн оны 12-р сараас жолооний цахим үнэмлэхний хэвлэлт зогссон. Одоогоор гадаадад сурч ажиллах гэж байгаа болон дипломат ажилтнуудынхыг үлдсэн багахан нөөцөөрөө хэвлэж, бусад жолооч нарт түр үнэмлэх олгож байгаа. Гэтэл сүүлийн үед жолооний цахим үнэмлэх хэвлэж өгнө,эрх сэргээнэ,ангилал дээшлүүлнэ,зөрчлийн оноо нэмнэ гэх зэргээр иргэдийг залилан мэхлэх гэмт хэрэг газар авчээ. Гэмт этгээдүүд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэхдээ цахим орчинд зар байрлуулж,бичиг баримтыг нь бүртгээд дансаар мөнгөө шилжүүлж авдаг байгаа юм. Он гарсаар 1-р сарын сүүлийн хагаст 400 орчим иргэнийг энэ төрлөөр залилсан 70 орчим сая төгрөгний хохиролтой хэргийг илрүүлсэн бол энэ 7 хоногт 60 гаруй иргэнийг хохироосон 20-21 насны 2 этгээдийг баривчлан саатуулсан байгаа юм.

Цахимаар болон зар мэдээллээр  эрх сэргээх, ангилал ахиулах ямар ч боломжгүй. Жолооны сургуульд орж, сургалтын гэрээ байгуулан, зургаан дүүрэгт энэ төрлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй сургуулиудад шалгалт өгч байж, ангилал ахиулан эрхээ сэргээнэ. Тээврийн хэрэгсэл жолоодох болон зөрчлийн оноо хасуулсан иргэд 3 цагийн сургалтад хамрагдснаар тэнцсэн тохиолдолд манай төвөөс үнэмлэхээ авах боломжтой. Товчхондоо иргэн хуурамч мэдээлэлд итгэн цагаа хэмнэх гэж хуурамч этгээдүүдэд хандахгүйгээр хялбархан эрхээ сэргээлгэж,оноогоо нэмүүлж,ангилалаа ахиулах бүрэн боломжтой гэсэн үг юм. Түүнчлэн жолооний цахим үнэмлэх 4-р сарын 15-наас хэвлэгдэж эхэлнэ. Энэ хугацаанд ч цахим үнэмлэхний залилах үргэлжлэх магадлалтай учраас иргэд өөрсдөө хариуцлагатай байж,хууль бус этгээдүүдэд хандаж хохирохгүй байхыг анхааруулж байгаа юм.

ВИДЕО МЭДЭЭЛЭЛ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн