‘British school of Ulaanbaatar’ сургуульд ямар асуудал үүсэв?

Олон нийтийн сүлжээгээр Монголдоо толгой цохих өндөр төлбөртэй буюу жилийн 35 мянган ам.долларын төлбөртэй сургуулийн захирал өөрийг нь хууль бусаар ажлаас халлаа гэж мэдэгдэн ард иргэдээс тусламж хүссэн. Түүнчлэн энэ үеэр тус сургууль дээр үймээн дэгдэж байгаа тухай ч мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор бид тус сургууль дээр очиж юу болсон талаар тодрууллаа.

Тус сургуулийн өмгөөлөгч хуучин захирал нь босоо хөх монгол төрийн бус байгууллагынханыг хөлслөн үймээн самуун дэгдээсэн гэж батлан ярьж байна. Харин хуучин нь захирал нь ТУЗ-ийн дарга нь тус холбоог хөлсөлсөн гэж зөрүүтэй байр суурь хэллээ. Тиймээс бид үймээний эзэн босоо хөх монголоос асуулаа.

Хэдийгээр энэ хувийн сургууль ч гэсэн БСШУСЯ-наас энэ асуудалд анхаарлаа хандуулж байгаа юм байна. Салбар яамны зүгээс тус сургуулиас мэдээлэл авсны дараа чиглэл өгч ажиллана гэдгээ хэллээ.

Хэдийгээр энэ хувийн сургууль ч гэсэн ч компаний хуулийн дагуу бүгд явах ёстой. Гэтэл хуулийн дагуу ажлыг нь авахад хуулиас гадуур тэмцсэн үйлдэл байж болзошгүй нөхцөл байдал үүссэн байгааг үзэгч та бүхэн харлаа.            

ВИДЕО МЭДЭЭЛЭЛ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн