‘Глобал удирдагч’ их сургуулийг үүсгэн байгуулагч Б.Отгонбат

Анх 🇺🇸Америкт 25💲-тай л бууж байсан эгэл жирийн хүү өнөөдөр 🇲🇳Монголын мянга мянган залуусыг АНУ болон бусад өндөр хөгжилтэй оронд суралцахад тусалж байна.

Хиймэл оюун ухааны хөгжил, аж үйлдвэрлэлийн дөрөв дэх хувьсгал, Ковид цар тахлын нөлөөгөөр маш хурдацтай өөрчлөгдөж байгаа өнөөгийн дэлхий ертөнцөд манлайлах ур чадварын үүрэг, нөлөө эрс нэмэгдлээ. Монгол Улс энэ хурдтай өөрчлөлттэй зэрэгцэн хөгжиж, баян улс болох уу эсвэл ядуу орнуудын араас орох уу гэдгээ шийдвэрлэх түүхэн зааг дээр зогсож байна. Ийм эгзэгтэй, торгон мөчид Дэлхийн боловсролыг Монголдоо уриатай “Глобал удирдагч” их сургуулийг үүсгэн байгуулагч , оюуны баялаг бүтээгч,Харвардын их сургуулийн Төрийн удирдлагын магистр ,тагтан дээр номын зохиогч Бархүүгийн Отгонбат Баялаг бүтээгч нэвтрүүлгийн зочноор оролцлоо. 🇺🇸🇲🇳Анх Америкт 25 доллартай л бууж байсан бол тэр цагаас хойш Монголын 4500 залуусыг АНУ болон бусад өндөр хөгжилтэй оронд суралцахад тусалж 5 сая долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Тэрээр АНУ, БНСУ, Тайванийн нийт 160 гаруй их сургуультай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж байна.

Тус их сургууль өнөөдөр өөрийн эзэмшлийн хичээлийн 2 байртай, гадаадын их дээд сургуулиудын хичээлийн байрны шилдэг загвар дизайнаар оюутны суралцах орчинг бүрдүүлж чадсан. Өнгөрсөн хугацаанд 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж хичээлийн шинэ байрны төсөл хэрэгжүүлэн инновацын төв, сургуулийн кафе шоп зэргийг ашиглалтанд оруулж чадсан. 2021 ондоо багтааж спорт зал, хичээлийн байрны өргөтгөлийн төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Цаашид өөрийн эзэмшлийн оюутны байр, кампусын ногоон байгууламж, сургалтын эмнэлэг зэрэг томоохон төслүүдэд хөрөнгө оруулж сургалт, судалгааны бааз суурийг бэхжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаагаа бидэнд хуучиллаа.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн