МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр ‘UFC’ группын О.Амартүвшин сонгогдлоо

МҮХАҮТ-ын ээлжит 20-р их хурал өчигдөр болж ТУЗ-ийн дарга бөгөөд ерөнхийлөгчөө сонголоо.Танхимын ерөнхийлөгчид Түмэнгэрэл Амартүвшин Жаргалсайхан Лхагважав, Ганхуяг нарын 5 хүн өрсөлдсөн.Энэ үеэр өгөөжийн түмэнгэрэл өөрийн саналаар нэрээ татсан байна.Ингээд санал хураалт явагдахад 20-р их хуралд оролцсон нийт 259 төлөөлөгчийн саналыг авснаар UFC группын эзэн амартүвшин ирэх 4 жилийн хугацаанд МҮХАҮТ-ыг удирдахаар болж байна.Тэрээр хэрвээ танхимын ерөнхийлөгчөөр сонгогдвол ажлаа юунаас эхлэх тухай өчигдөр манай ТВ-д өгсөн ярилцлагадаа ингэж ярьсан юм.

Амартүвшингийн хувьд МҮХАҮТ-тай өнгөрсөн 20 жилийн турш хамтран ажиллаж байгаа.Цаашлаад бизнес эрхлэгчдийн төлөө танхимын судалгааны ажлыг эрчимжүүлж бизнес эрхлэгчдийг төртэй холбох том гүүр нь танхим байхын төлөө ажиллана гэдгээ ч онцолсон байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн