Эрүүл мэндэд тустай саванг дотооддоо үйлдвэрлэж, ажлын байр нэмэгдүүлэх Mongol made төсөл амжилттай хэрэгжиж байна

Монгол Улсын –Ерөнхийлөгчийн-Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих, тэдний санал хүсэлтийг сонсох зорилгоор баялаг бүтээгчдийн үйл ажиллагаатай танилцаж байна. Энэ хүрээнд Монгол Улсын нийт савангийн хэрэглээний 50 хувийг хангах хүчин чадалтай “Mongol made” брэндийн үйлдвэртэй танилцлаа.

“Mongol made” брэнд нь 2021 онд буюу цар тахлын хүнд хэцүү үед албан ёсоор эхэлж байжээ. Өнөөдрийн байдлаар нийтдээ 20 гаруй арьс арчилгаа, ариун цэвэр, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн зах зээлд нэвтрүүлж байна.

Тус үйлдвэр нь автомат болон гар үйлдвэрээр бүтээгдэхүүнээ зэрэг үйлдвэрлэж, сардаа 1 сая 500 мянган саванг зах зээлд нийлүүлдэг. Ингэхдээ бусад ЖДҮҮ эрхлэгчид болон 1000 эмэгтэйн орлогыг нэмэгдүүлэх зорилготой үйл ажиллагаа явуулж байна. Сав баглаа, боодлын хувьд дэлхийн шилдэг брэндүүдийн дизайныг хариуцан ажилладаг Messieurs агентлагтай хамтран ажиллаж байна.

Монгол улс нийт савангийн хэрэглээнийхээ 95 хувийг импортоор авдаг бөгөөд дийлэнх нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Тухайлбал сүүлийн жилүүдэд арьсны өвчлөл тэр дундаа хүүхдийн харшил экзэм өвчнүүд ихсэх болсон. Харин тус брэндийн бүтээгдэхүүн нь малын өөх тос, багваахай, чацаргана, нохойн хошуу, ганга ургамлаас гарган авсан тул эрүүл мэндэд тустай, хоргүй экологийн цэвэр бүтээгдэхүүн юм.

“Mongol made” брэндийн бүтээгдэхүүнийг төрийн худалдан авалтаар дэмжиж ажиллан, өрх бүр эх оронч худалт хийхэд тус үйлдвэр өргөжиж, илүү олон ажлын байр бий болох боломжтой юм. Мөн импортын татварыг үе шаттай нэмэгдүүлэх аргаар дотоодын үйлдвэрлэгчдээ хамгаалах шаардлагатай гэдгийг уулзалтын үеэр Ерөнхийлөгчийн зөвлөх онцоллоо.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн