“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд олон улсын дэмжлэг авахаар ажиллаж байна

Хүнсний тогтолцооны асуудлаарх НҮБ-ын дээд хэмжээний уулзалт (UN Food Systems Summit+2 Stocktaking Moment) Итали Улсын нийслэл Ром ход дахь НҮБ-ын ХХААБ-ын төв байранд 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр эхэллээ.

Энэхүү дээд хэмжээний уулзалт нь 2021 онд Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерришийн санаачилгаар зохион байгуулагдсан Хүнсний тогтолцооны асуудлаарх НҮБ-ын дээд хэмжээний уулзалтын мөрөөр хийгдэж буй анхдугаар дээд хэмжээний уулзалт гэдгээрээ чухал ач холбогдолтой юм.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг тус дээд хэмжээний уулзалтанд урьсан бөгөөд Ерөнхийлөгчийг төлөөлөн Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр холбогдох хуралдаануудад оролцож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн оны 05 дугаар сарын 13-ны өдөр 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, цаашлаад экспортлогч улс болох буюу дэлхийн хүн амын хүнсний хэрэгцээнд хувь нэмэр оруулах зорилготой “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг санаачлан эхлүүлсэн. Энэ хүрээнд олон улсын байгууллагууд болон гаднын улс орнуудын дэмжлэгийг авахаар шуурхай ажиллаж байна.

Гурван өдөр үргэлжлэх энэхүү дээд хэмжээний уулзалтад 170 орчим орны 2000 орчим өндөр дээд түвшний төлөөлөгч, олон улсын байгууллагын төлөөлөл, иргэний нийгмийн төлөөллүүд оролцож буй юм.

Чуулганы нээлтэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш, Италийн Ерөнхий сайд Жоржа Мелони, ХХААБ-ын тэргүүн Цюй Дунюй нар үг хэллээ.

24 July 2023, Rome, Italy – UN Secretary-General António Guterres during the official opening of the UN Food Systems Summit +2 Stocktaking Moment. FAO headquarters (Plenary Hall).

Коронавирусний цар тахлын үр дагавар, байгалийн гамшиг, зэвсэгт мөргөлдөөний улмаас дэлхий даяар 783 сая орчим буюу 2019 оныхоос 122 саяар их хүн өлсгөлөнд нэрвэгджээ. Иймд хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудал нэг улсын бус нийт хүн төрөлхтний өмнө тулгамдсан бэрхшээл болсон байна.

Ром хотноо зохион байгуулагдаж буй энэхүү дээд хэмжээний уулзалтаар, улс орнууд тогтвортой хөгжлийн зорилтуудын 2 дугаар зорилт болох “Өлсгөлөнг зогсоох” зорилтын хүрээнд хүлээсэн үүрэг амлалтууддаа гаргасан ахиц дэвшлийг дүгнэж хүнсний тогтолцоогоо хэрхэн боловсронгуй болгох чиглэлээр цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, чиглэлүүдийг тодорхойлох юм.

Монгол Улсын хувьд төрийн тэргүүний санаачилгаар өрнөж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн “Хүнсний хувьсгал” болон өргөжиж, төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдийг хамарсан томоохон үйл ажиллагаа болж чадсан. Тус хөдөлгөөний дараагийн зорилт нь цар хүрээгээ тэлж, гаднын улс орнуудын дэмжлэгийг авах, хамтран ажиллах явдал юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж аюулгүй байдал ” үндэсний хөдөлгөөн,

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн