Дэлхийн стандартыг монголд нэвтрүүлэх Монгол бяслаг үйлдвэр орон нутагт нээлтээ хийлээ

Сэлэнгэ аймгийн Мандал суманд Монгол улсдаа хүчин чадлаараа хамгийн томд тооцогдох европын холбооны стандартыг бүрэн хангасан байгаль орчинд ээлтэй тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон нэг ээлжиндээ 8 тонн сүү хүлээн авч, боловсруулах хүчин чадалтай Монгол Бяслаг-ны үйлдвэрлэл ашиглалтад орлоо.

Тус үйл ажиллагаанд:

  • УИХ-ын гишүүн Ч.Ундрам
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр
  • ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн
  • Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж болон бусад хүнс, хөдөө аж ахуйн салбарт хүчин зүтгэж буй баялаг бүтээгч, үйлдвэрлэгч, ажилтан албан хаагчид оролцлоо.

Орон нутагт бүтээн байгуулагдаж буй энэхүү үйлдвэрийн төслийн хүрээнд 2016 оноос хийсэн судалгаанд Монгол улсад жилд 3000 тонн, нийт 102 тэрбум төгрөгний бяслагийг гадны улс орнуудаас импортоор оруулж ирдэг бөгөөд тэдгээр импортын бяслагийн дийлэнх нь сүүний орцгүй, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн ихээр ашигласан дуураймал буюу аналог бяслаг байдаг.

Иймд АПУ компани дуураймал бяслагийн импортын хамаарлыг бууруулж, органик бяслагаар дотоодын зах зээлийн 30 хувийг хангах зорилгоор 26 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалтыг сүү, сүүн бүтээгдэхүүний салбарт хийж,энэхүү үйлдвэрийг барьжээ.

Энэхүү бяслагийн үйлдвэр нь чеддар, эдам, гауда зэрэг 3 төрлийн бяслагийг үйлдвэрлэхээс гадна цэвэр сүүнээс гаргаж авсан цөцгийн тос үйлдвэрлэн дэлхийн зах зээлд танилцуулж, экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг тэлэх, орон нутагт шинэ ажлын байр бий болгож байна.

Монгол бяслаг” үйлдвэр ашиглалтад орсноорэдийн засгийн томоохон эргэлтийг бий болгож, Голланд, Швейцарь, Англи зэрэг улсуудын бяслаг үйлдвэрлэх технологиос Монгол үнээний сүүнд тохируулан Монголд бяслаг үйлдвэрлэх технологийг нутагшуулах юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн