“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд НҮБ-тай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр зорьж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр НҮБ-ын төлөөллүүдийг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэсэн хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхлээд нэг жил гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд маш олон оновчтой төрийн бодлого шийдвэр гарсан нь бодит үр дүн өгч эхэлсэн. Тус хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд 10 гаруй олон улсын байгууллага хамтран ажиллаж байна. Үүний дотод НҮБ болон НҮБ-ын ХХААБ-тай олон үйл ажиллагааг хамтран зохион байгуулахаар төлөвлөж буй юм.

Тухайлбал жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Дэлхийн хүнсний өдөр” 10 дугаар сарын 16-ны өдөр болно. 1945 оны энэ өдөр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ) байгуулагдсан тул Дэлхийн хүнсний өдөр болгон зарлаж сүүлийн 40 жилийн турш дэлхий нийтээр тэмдэглэж байна. Мөн Монгол улсын Засгийн газар болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран ажилласан 50 жил энэ онд тохиож буй нь тус байгууллагын ач холбогдлыг нэмэгдүүлж байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн