ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ АВАХЫН ТУЛД ДҮҮРЭГ, АЙМГИЙН ТӨВИЙГ ЗОРИХ ШААРДЛАГГҮЙ БОЛЛОО

Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх зорилгоор “ХУРДАН” цэгийг нийслэлийн бүх хороо болон сумдад байгуулж одоогийн байдлаар нийслэлд 111 байршилд, орон нутагт 173 байршилд үйлчилгээ үзүүлж байна. Ингэснээр төрийн үйлчилгээ хүргэхийн тулд том байр барьж, үйлчлүүлэхээр ирсэн иргэнийг цонхноос цонх хооронд гүйлгэх, төлбөр тушаалгах, гарын үсэг зуруулахаар олон удаа явуулдаг хүндрэл чирэгдлийг халж, аймгийн төв, дүүргийг зорихгүйгээр өөрт хамгийн ойр байрлах “ХУРДАН” цэгээс шаардлагатай бүх үйлчилгээг авдаг боллоо.

Мөн “ХУРДАН” цэгийн үйлчилгээний ажилтнууд төрийн үйлчилгээг хүргэхээс гадна E-Mongolia аппликейшныг хэрхэн хэрэглэх талаар заавар, зөвлөмжийг иргэдэд өгдөг байна. Ингэснээр E-Mongolia аппликейшныг хэрэглэгчийн тоо 600 мянгаар нэмэгдсэн гэсэн судалгаа байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн