Хаврын ээлжит шалгалт баталгаажуулалт
Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд үйл ажиллагаа явуулж байгаа “Дуут нуур хөгжил” ХХК, “Сайн сайхан консалтинг сервис” ХХК, “Басговь групп”, “Эйкүсора” ХХК, “УБ транс”ХХК-ны Автомашины жинд MNS 5311:2003 Статик жинлэлтийн жин, шалгах арга, хэрэгсэл, MNS OIML R76-1: 2013 Автомат бус жин, Хэмжил зүйн ба техникийн шаардлагууд, УБТЗ-ЭХУХ-н хоёрдугаар ангийн харьяаны айл өрхүүдийн 1 фазын 40 ширхэг цахилгаан тоолуурт MNS 5090: 2005 Идэвхтэй эрчим хүчний хувьсах гүйдлийн статик ватт цагийн тоолуур, шалгах арга хэрэгсэл стандартын хүрээнд Улсын шалгагч М.Байгалмаа ээлжит шалгалт баталгаажуулалтын ажлыг хийж гүйцэтгэлээ.





