“КЛАСТЕР ФЕРМ” ӨГӨӨЖӨӨ ӨГЧ ЭХЭЛЛЭЭ

Нүүдэлчин агро ХХК олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмж бүхий кластер фермийн төслийг хэрэгжүүлснээс хойш 10-д жил өнгөрчээ.Төсөл өргөжихийн зэрэгцээ сүү бэлтгэн нийлүүлэлт нэмэгдэх мөн хуурай сүүний импортын тоо буурсан үзүүлэлтэй байна.

2020 оноос эхлэн сэрүүний улирал буюу 11-03 сарын хугацаанд сүүний нэг литр тутамд 1000 төгрөгийн мөнгөн урамшууллыг олгож эхэлсэн. Энэхүү урамшуулал нь фермийн аж ахуй эрхлэгчдийн амьдрах нөхцөл болон үйл ажиллагааг тогтвортой явуулахад чухал үүрэг гүйцэтгэж байна.

 Ж.Баттөгс  Нүүдэлчин агро ХХК-ийн үүсгэн байгуулагч

Хүнс хөдөө аж ахуй Хөнгөн үйлдвэрийн яамнаас гаргасан судалгаагаар сэрүүний улирлын түүхий сүүний нийлүүлэлт мөнгөн урамшуулал олгохоос өмнөх үетэй харьцуулахад 3.5 дахин нэмэгдээд байна.  “Энэ бол бодит үр дүн юм” хэмээн  Нүүдэлчин агро ХХК-ийн кластер төслийн фермерүүд сүүний урамшууллыг санал нэгтэйгээр дэмжиж байна.

Энэ талаар Аргалант сум дахь төслийн оролцогч Улсын аварга фермер О.Даваасүрэн: Солонгос улсаас гэр бүлээрээ Монголд ирээд энэхүү төслийг сонирхсон. Нэг үнээнээс жилд дунджаар 6500-9000литр сүү авчихдаг. Түүнийгээ сүүний чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг компаниудад өдөр бүр нийлүүлдэг. Биднийг энэ төсөлд анх хамрагдаж байхад хуурай сүүний нийлүүлэлт өндөр байсан. Өнөөдөр энэ тоо буурч байгаа нь сайшаалтай. “Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд мөнгөн урамшуулал олгох журам”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд олгох хөнгөлөлттэй зээл”, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин хөтөлбөрийн зээл”, “Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян” гэх мэт төр засаг биднийг дэмжиж зээл, урамшууллуудыг олгосноор бид үнээгээ нэмж үйл ажиллагаагаа улам сайжруулж байна. Эрчимжсэн мал ахуй эрхлэх, тэр дундаа цэвэр сүүг Монголынхоо ард иргэдэд нийлүүлж байгаадаа баяртай байна.

Монгол улсын аварга фермер О.Даваасүрэн, Нүүдэлчин агро ХХК-ийн Аргалант сум дахь кластер фермийн оролцогч

“Нүүдэлчин агро” кластер фермийн төсөл Төв аймгийн Баяндэлгэр, Аргалант, Баянхангай, Баян болон Угтаалцайдам сумуудад амжилттай өргөжиж байна. Төсөл өргөжихийн хэрээр залуу гэр бүлүүдийн дунд эрчимжсэн мал аж ахуй эрхлэх сонирхол эрс нэмэгдэх болов.

Энэхүү төсөл нь зөвхөн мал аж ахуйн салбарыг хөгжүүлээд зогсохгүй залууст гэр бүлдээ чанартай цаг гаргах, хотын түгжрэл, стрессээс хол, цэвэр агаарт ажиллаж амьдрах боломжийг олгож байна. Хөдөө орон нутагт “эрүүл” орчинд үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь тэдний ирээдүйд оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт хэмээн залуучууд үзэж байгаа нь төслийн нийгмийн үнэ цэнийг тодорхойлж байна.

 

Зургийн тайлбар: О.Энхтүвшин Нүүдэлчин агро ХХК-ийн Баянхангай сум дахь кластер фермийн оролцогч

О.Энхтүвшин: 2025 оны 11 дүгээр сараас эхлэн гэр бүлийнхээ хамтаар ферм эрхэлж байна. Малын ашиг шим гэдэг эзэн хүний арчилгаанаас шалтгаалдаг гэж боддог. Тиймээс өөрсдийнхөө хөдөлмөрийг бодитоор үнэлүүлж байгаа учраас цаашид улам хөгжүүлэх бодолтой байна.

Б.Оргил /нөхөр/, Б.Ундрал /эхнэр/  Нүүдэлчин агро ХХК-ийн Баянхангай сум дахь кластер фермийн оролцогч

Б.Оргил: Сүүний чиглэлийн 18 монбельярд үнээтэйгээр Нүүдэлчин агро төсөлд хамрагдсан. Манайх сүүний урамшууллаар өөрсдийнхөө амьжиргааг богино хугацаанд дээшлүүлж, хэрэгтэй машин техникүүдээ авсан.

Б.Ундрал: Хотод амьдарч байгаа мэт тохитой  цэвэр, бохир ус шийдэгдсэн амины орон сууцтай цэвэр агаарт байдаг учраас Улаанбаатар хот руу бараг явахаа больсон. Тэнд хүүхдээ сургууль цэцэрлэгт нь хүргэхийн тулд маш их цагийг зарцуулдаг байсан. Одоо бол 10 минутанд хүүхдээ хүргээд л өгчихдөг.

Э.Буяндэлгэр Нүүдэлчин агро ХХК-ийн Баянхангай сум дахь кластер фермийн оролцогч

Э.Буяндэлгэр: Дархан- Уул аймгаас гэр бүлээрээ Төв аймгийн Баянхангай суманд нүүж ирээд, Нүүдэлчин агро кластер ферм төсөлд хамрагдсан.  Миний хувьд ирээдүйнхээ төлөө өнөөдөр ийм сонголт хийсэн. Энд мэдэхгүй зүйл олон ч кластер ферм учраас туршлагатай хөршүүд маань тус дэм болдог. Тиймээс одоохондоо хүнд хэцүү санагдсан зүйлгүй байна.

Нүүдэлчин Агро фермийн үйл ажиллагаа тогтвортой хөгжихийн сацуу сүргийн тоо толгой ч өссөөр байна. Энэ нь зөв менежмент, тэжээллэг чанар сайтай арчилгааны үр дүн юм. Цаашлаад цөм сүрэг үүссэнээр Монгол улсын сүүний хэрэглээг дотоодоос хангах бололцоотой болох юм.

Д.Пүрэвбаатар Нүүдэлчин агро ХХК-ийн Баянхангай сум дахь кластер фермийн оролцогч

Хөдөө орон нутагт ажиллаж амьдрах таатай нөхцөл ийнхүү бүрдсэнээр,  залуучуудын сонирхол орон нутаг руу чиглэж байна. Цаашлаад гэр бүлээрээ амьжиргаагаа дээшлүүлэхийн тулд үхэр сүргийн тоогоо нэмэгдүүлэх, техник технологио сайжруулах зэргээр Монгол улсын эрчимжсэн мал аж ахуйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байна.

Ч.Энхбадрах Нүүдэлчин агро ХХК-ийн Баяндэлгэр сум дахь кластер фермийн оролцогч

Ч:Энхбадрах: Сүүний урамшуулалд хамрагдаад фермийнхээ тоног төхөөрөмжийг шинэчиллээ. Коньвер, тэжээл холигч ковшноос эхлээд будаа бутлагч, саалтуурын төхөөрөмжүүдээ бүгдийг нь шинэчиллээ. Засгийн газраас ингэж дэмжсэнээр бидний амьдралд их дэмтэй байгаа.

Монгол улсын Засгийн газар

  • Сүүний урамшууллын бодлого,
  • Эрчимжсэн ферм хөгжүүлэх бодлого,
  • Тэжээл технологийн хөнгөлөлттэй зээл зэргээр бодит дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Түүнчлэн
  • Дотоодын хэрэгцээг 100% хангах
  • Импортыг бууруулж, экспортын боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр бодлого төлөвлөлөө гарган ажиллаж байна. Үүнтэй Нүүдэлчин агро кластер ферм уялдаж, Монгол улсын сүүний нийлүүлэлтэд өөрийн хувь нэмрийг олуулсаар байна.
Нүүдэлчин агро ХХЪ-ийн Баян-500 ферм

“Нүүдэлчин агро” ХХК нь 2025 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр БНХАУ-аас 400 толгой хар тарлан үүлдрийн гунжийг импортлон оруулж ирлээ. Төв аймгийн Баян сум дахь тус компанийн ферм нь нэг дор 500 үнээ хүлээн авах хүчин чадалтай бөгөөд нэг дор 36 үнээг зэрэг саах хүчин чадал бүхий орчин үеийн автомат саалтуурын системээр тоноглогдсон байна.

Төв аймгийн Баян сум “Баян-500” үхрийн ферм
Төв аймгийн Баян сум “Баян-500” үхрийн фермийн саальчид

“Баян-500” ферм нь өдөрт 4 тонн 200 литр (4200 л) сүүг “АПУ Дэйри” ХХК-д тогтмол нийлүүлж, дотоодын сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд үнэтэй хувь нэмэр оруулж байна. Компани үйл ажиллагаагаа ийнхүү өргөжүүлэхийн зэрэгцээ дараагийн шатны томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлээд байна. Тодруулбал, Төв аймгийн Угтаалцайдам суманд 600 үнээний багтаамжтай, орчин үеийн шийдэл бүхий шинэ фермийн төсөл хэрэгжиж байгаа бөгөөд энэхүү төсөл ашиглалтад орсноор сүүний үйлдвэрлэл болон нийлүүлэлтийн хэмжээ дахин нэмэгдэх юм.

Сүүний чиглэлийн энэхүү ферм нь зөвхөн бизнес бус Монголчуудын эрүүл, аюулгүй амьдралын баталгаа болж байна. Тогтвортой өсөлт, бодит үр ашиг бүхий уг төслийг Хаан Банк эхлэлээс нь  өнөөдрийг хүртэл ивээн тэтгэж, дэмжин ажиллаж байгаа нь сайшаалтай.

Нүүдэлчин агро кластер ферм” үүсгэн байгуулагдсан цагаасаа өнөөг хүртэл чанар, эрүүл ахуйн шаардлага хангасан, сүүний тогтвортой нийлүүлэлтийг амжилттайгаар бий болгожээ. Ийнхүү эх орондоо олон улсын стандартыг хангасан, жишиг фермийг хөгжүүлэн жинхэнэ баялгийг бүтээж чаджээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн