Монголын анхны гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Монкрем” компани

Баялаг бүтээгч” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгч “Монкрем” компанийн хамт олон болон үүсгэн байгуулагч, ерөнхий захирал доктор (Ph.D), профессор Э.Уранчимэг оролцлоо.

Тэртээ 1989 онд монголын анхны гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Монкрем” компанийг доктор (Ph.D), профессор Э.Уранчимэг үүсгэн байгуулж тухайн үеийн бүсгүйчүүдийн өдөр тутмын хэрэглээ нь болсон “Туяа”, “Сувд”, “Цагаан шөнө” нүүрний тос, “Дэлбээ”, “Цоморлиг” нүүр цэвэрлэгч, сүүн шингэн зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байсан түүхтэй. Өдгөө “Байгалийн хүчийг түшиглэн, экологид ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж Эрүүл хэрэглээг Ирээдүйдээ өвлүүлнэ” эрхэм зорилготойгоор 37 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй “Монкрем” компани нь гоо сайхан, үс арчилгаа, ахуйн цэвэрлэгээний бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр түүчээлж, олон шинэ замыг татсан үндэсний томоохон үйлдвэрлэгч компани болжээ.

Үүсгэн байгуулагч, химийн ухааны доктор (Ph.D), профессор Э.Уранчимэгийг бага ахуйд нь халгайг хандалж үсийг нь угааж өгдөг байсан эмээгийнхээ уламжлалт хэрэглээнээс санаа авч халгай ургамлаар “Халгай” нэрийн шампунь үйлдвэрлэсэн нь “Монкрем” компанийн тогтвортой хөгжсөн амжилтын эхлэл байлаа. Мөн тухайн үед ганга ургамлын найрлагатай шампунь үйлдвэрлэж байсан зэрэг  дээрх бүгд монголын анхдагч гэх тодотголтой. “Монкрем” компани “Халгай”, “Маалай моолой”, “Dr.Una” брэндийн 60 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж 50 гаруй ажилтан, орон нутгийн ханган нийлүүлэгчдийг ажлын байраар хангаж байна.

 

 

“Монкрем” компани “Бид дэлхийн гоо сайхан, ахуйн хэрэглээг байгаль орчинтой зохицсон, тогтвортой байдлыг эрхэмлэсэн, хэлбэрт шилжүүлэхэд хувь нэмрээ оруулна.” хэмээн алсын хараагаа тодорхойлж илүү тогтвортой, илүү байгальд ээлтэйгээр бүтээгдэхүүнээ хөгжүүлэн үйлдвэрлэлээ явуулж байна. Тодруулбал “Монкрем” компанийн бүтээгдэхүүнүүд веган ангиллын бөгөөд  парабенгүй, силиконгүй, хүний биед ямар нэгэн хор нөлөөгүй, амьтан дээр туршилт хийхгүйгээр үйлдвэрлэгддэг.  Үүнээс гадна байгальд ээлтэй материалыг үйлдвэрлэлдээ ашиглаж нүүрстөрөгчийн ул мөрийг багасгаж бүтээгдэхүүнүүдээ дахин боловсруулсан, байгальд ээлтэй #HDPE хуванцар савлагаатайгаар үйлдвэрлэж байгаа нь тогтвортой хөгжилд оруулж буй бодит хувь нэмэр юм.  Мөн хувацрын хэрэглээг багасгахад анхаарч зарим бүтээгдэхүүнээ том савлагаатайгаар /1-5 литр/ сонголттойгоор гаргадаг байна.

Үс арчилгааны хаан Халгай” брэнд

Хүний үсний 97 хувь нь уураглаг бүтэцтэй байдаг бөгөөд халгайг үс арчилгааны хаан гэж шинжлэх ухаан баталдаг. Учир нь халгайн найрлагад уураг болон коллагеныг нөхөн төлжүүлдэг витамин, эрдэс бодисууд агуулагддаг байна. Үүнийг “Монкрем” компанийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Э.Уранчимэг үйлдвэрээ байгуулаад 2 жилийн хугацаанд нарийн судалж туршин “Халгай” брэндээ өлгийдөн авч байжээ. Өдгөө “Монкрем” компани АШУҮИС, МУИС-ийн эрдэмтэн, докторуудтай тогтмол хамтран ажиллаж,  судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг хийж байна. Тухайлбал “Халгайн найрлага бүхий үсний бүтээгдэхүүнийг харьцангуй эрүүл монгол хүнд хэрэглэх нь” сэдэвт судалгааг хамтран хийж бүтээгдэхүүний үр дүнг шинжлэх ухааны үндэстэйгээр судлан гаргасан байдаг.

“Халгай” шампунь нь хүний үсний биологийн ургалтыг 28%-иар нэмж, үсний ширхэгийг 17 хувиар өтгөрүүлдэг байна. Мөн тус брэндийн хамгийн сүүлийн гарсан буурал үсний сет бүтээгдэхүүн нь наснаас хамааран 77%- ийн үр дүнтэй болох нь батлагдсан.

“Халгай” нэрийн шампуньдаа бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг тасралтгүй хийж хагны эсрэг, гэмтэлтэй үсний, тослог үсний, тэжээлийн, нано үс ургуулах, буурал үсний зэрэг олон төрлөөр үйлдвэрлэж хэрэглээнд нэвтрүүлээд байна. Мөн үс арчилгааны дагалдах бүтээгдэхүүн болох ангижруулагч, тэжээлийн тос, маск, серумыг зах зээлд гаргасан нь хэрэглэгчдийн дунд өндөр үр дүнтэй, талархлыг хүртсэн бүтээгдэхүүнүүд болжээ. Хамгийн сүүлд “Халгай” брэнд нь хэрэглэхэд хялбар байдлаар хатуу шампунь, ангижруулагчийг зах зээлд гаргажээ.

 

 “Халгай” брэндийн бүтээгдэхүүн анх 1997 онд Япон улс руу экспортод гарч байсан бол өдгөө гадны улсуудаас захиалга тасрахгүй, монголд ирсэн гадаадын иргэн, тэр дундаа БНСУ-ын жуулчдын хэрэглэдэг “ТОП 10” бүтээгдэхүүнийн нэг болсныг “Монкрем” компанийн хамт олон онцоллоо.

“Монкрем” компани дээрх “Халгай” брэндийн бүтээгдэхүүнүүдээр үйлчилгээ зүүлдэг үс буддаггүй, үс тайрдаггүй зөвхөн үсний эмчилгээ хийдэг “Халгай” брэндийн клиник салоныг 2013 онд нээж өдгөө Улаанбаатар хотод хоёр салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

 

“Халгай” клиник салоны үнэнч үйлчлүүлэгч Х.Цэрэндолгор

“Монголчууд бид их азтай ард түмэн. Ийм сайхан эх орныхоо эрүүл хөрсөнд ургасан ургамлаар хийсэн,  монгол эрдэмтний ур ухаан шингэсэн бүтээгдэхүүнийг хэрэглээд 20-иод жил болж байна. Миний хувьд ноолорсон шингэн үстэй хүн. “Халгай”-ийн бүтээгдэхүүнээр салонд үйлчлүүлснээр миний үсний уг цоо эрүүл болж, ургалт сайжирсан. 8 настай балчираас эхлээд 80 настай бүх хүн хэрэглэж болдог үр дүнтэй сайн бүтээгдэхүүн учраас гадаадад байдаг хүүхдүүддээ хүртэл хатуу шампунь ангижруулагчийг өгч явуулдаг.”

“Халгай” клиник салоны зөвлөх массажист Д.Бадамханд

“Халгай” клиник салонд 13 дахь жилдээ ажиллаж байна. Манай бүтээгдэхүүнээр нэг удаа орсон ч, курсээр орсон ч үр дүн нь бодитоор харагддаг. Тийм учраас үйлчлүүлэгч, хэрэглэгчдэдээ чанартай, органик бүтээгдэхүүнээрээ үйлчилж санал болгохдоо үргэлж урамтай байдаг.”

“Монголчууд халгайг эмийн болон хүнсний зориулалтаар хэрэглэж ирсэн. Халгай нь  цус багадалт, үе мөч, нурууны өвчин, шээс хөөх, бөөр цэвэрлэх, дархлаа дэмжих, үс уналтын эмчилгээнд нэн сайн байна. Мөн хаврын цагт халгайгаар хуушуур, шөл хийж идэх, цай хэлбэрээр хандалж уудаг.” 

Нийгмийн хариуцлагатай “Маалай моолой” брэнд

“Монкрем” компани Монголд 50 гаруй тоо толгой байдаг, нэн ховордсон говийн баавгай Мазаалайн  2017 онд төрсөн ихэр бамбаруушийг бэлгэдэн Маалай&Моолой гэж хүүхдийн брэндээ нэрлэжээ. Ийнхүү “Мазаалайг хамгаалья” уриалгыг дэмжиж 2018 оноос брэндээ зах зээлд гаргасан байна. Үүгээрээ “Маалай моолой” брэнд нь эрүүл органик хүүхдийн бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэхээс гадна байгаль, ан амьтнаа хайрлах уриалгыг дэвшүүлж “нийгмийн хариуцлагатай” брэндийг бүтээжээ.

 

“Монкрем” компанийн хүүхдийн брэнд “Маалай моолой” нь монголын анхны харшлын сорил хийгдсэн бүтээгдэхүүн гэдгээрээ онцлогтой. Анх 1994 онд “Монкрем” компани “Дэгдээхэй” нэртэй хүүхдийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан түүхтэй бөгөөд 20 гаруй жилийн туршилт судалгааны үндсэн дээр Арьсны өвчин судлалын үндэсний төвийн арьсны эмч нартай хамтран бүтээгдэхүүнээ хөгжүүлж “Маалай моолой” хүүхдийн брэнд бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн гаргажээ. “Маалай моолой” чацарганатай шүдний оог дөнгөж шүдээ угааж сурч байгаа, бие даан шүдээ угааж чаддаггүй бага насны хүүхэд санамсаргүй байдлаар залгисан ч ямар нэгэн хор нөлөөгүй, эрүүл, органик бүтээгдэхүүн болохыг доктор Э.Уранчимэг онцолсон юм. “Маалай моолой” брэнд нь шүдний оо, монгол цайны хандтай үсний шампунь, бактерын эсрэг гарын шингэн саван, хөөсөн саван, шампунь&биеийн шингэн саван, нүүр&биеийн чийгшүүлэгч тосон бүтээгдэхүүнийг “Эхийн хайраар бүтээв” уриатайгаар үйлдвэрлэж байна. “Монкрем” компанийн хүүхдийн болон бусад бүх бүтээгдэхүүн силикон, парабен агуулаагүй, эрүүл органик учраас эцэг эхчүүд, хэрэглэгчдийн №1 сонгох бүтээгдэхүүн болжээ.

Гоо сайхан, ахуйн цэвэрлэгээний “Dr.Una” брэнд

“Монкрем” компанийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал, химийн ухааны доктор Э.Уранчимэг нь 1984 онд Чех улсын Прага хотод “Химийн технологийн дээд сургууль”-ийг төгсөж Европийн хэд хэдэн улсад туршлага судалж монголдоо ирээд мэргэжлээрээ ажиллаж байгаад 1989 онд компаниа байгуулж байжээ. Тэрээр эрдэм шинжилгээний бүтээл – 10, ОУ-ын эрдэм шинжилгээний бага хурлын илтгэл – 3, дотоодын эрдэм шинжилгээний бага хурлын илтгэл-1, гоо сайхны бүтээгдэхүүний 17 стандарт боловсруулжээ. Түүний дээрх эрдэм шинжилгээ, зохион бүтээлт, оюуны өмчийн бүтээлүүдийг МҮХАҮТ-аас онцлон 2025 онд “Байгальд ээлтэй үйлдвэр үйлчилгээ эрхлэгч Энтрепренёр хатагтай”-гаар шалгаруулж өргөмжилсөн байдаг. Доктор Э.Уранчимэг “Монкрем” компанийн бүх бүтээгдэхүүнийг зохион бүтээж, бойжуулж бий болгосныг сонсоход бахархам. Эдгээрийн нэг нь түүний өөрийн нэрээр гаргасан “Dr.Una” брэнд юм. Dr.Una брэнд нь арьс, бие арчилгаа, ахуйн хэрэглээний 15 нэр төрлийн бүтээгдэхүүнтэй. “Dr.Una” брэндийн бүх бүтээгдэхүүн импортыг орлох, байгальд ээлтэй, веган ангиллын хүний биед элдэв харшил үүсгэхгүй, эрүүл бүтээгдэхүүнүүд. Жишээ нь аяга таваг угаагч л гэхэд усанд 3 дахин хэмнэлттэй байна. “Монкрем” компани нь “Dr.Una” брэндийн дор  цагаан будааны хандтай, чийгшүүлэгчтэй биеийн тос болон шингэн саван, тэжээлийн болон чийгшүүлэгчтэй гарын хөөсөн саван, лимонтой болон жамц давстай аяга угаагч хөөс, шүд цайруулах болон буйлны үрэвслийн эсрэг оог үйлдвэрлэж хэрэглэгчдэд хэдийн танигджээ.

ЭРҮҮЛ ХЭРЭГЛЭЭГ ИРЭЭДҮЙДЭЭ ӨВЛҮҮЛНЭ

Баялаг бүтээгч”- “Монкрем” компани

“Монкрем” компанийн цахим хуудас: https://www.facebook.com/MonCreamLLC

“Халгай” брэндийн цахим хуудас: https://www.facebook.com/khalgaibrand/?ref=embed_page#

“Маалай моолой” брэндийн цахим хуудас: https://www.facebook.com/maalaimooloi?locale=de_DE

Dr.Una брэндийн цахим хуудас: https://www.facebook.com/Dr.Unabrand?locale=de_DE

Веб хаяг: moncream.mn

 

 

 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн