Байгальд ээлтэй, хүний биед аюулгүй Монголын анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр нээлтээ хийлээ

Монгол Улсын барилгын материалын салбарт байгальд ээлтэй, эрүүл мэндэд аюулгүй үйлдвэрлэлийн шинэ стандартыг нэвтрүүлсэн “ALPHA” эко гипсэн хавтангийн үйлдвэр 2026 оны 5 дугаар сарын 24-ний өдөр албан ёсоор нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүрэлцэн ирж үг хэллээ.
Нью Прогресс Групп-ийн охин компани болох “Эко Драйволл” ХХК-ийн хэрэгжүүлсэн тус үйлдвэр нь Монгол Улсад анх удаа байгалийн цэвэр гөлтгөнөөр эко гипсэн хавтан үйлдвэрлэж байгаа үндэсний хэмжээний анхны үйлдвэр болж байна.
Одоогоос гурван жилийн өмнө “Нью Прогресс Групп” Ховд аймагт цементийн үйлдвэрээ нээж байв. Тус үйлдвэр баруун бүсийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж, олон ажлын байр бий болгож, үндэсний үйлдвэрлэлийн үнэ цэнийг харуулан ажиллаж байна. Үүний дараа бүтээн байгуулалтаа үргэлжлүүлэн, Баруун бүсийн анхны бүрэн автомат блокны үйлдвэр, 8 мегаваттын нарны цахилгаан станц зэрэг байгальд ээлтэй үйлдвэрлэлийн төслүүдийг үе шаттай хэрэгжүүлэн баялаг бүтээн ажиллаж байна.
“ALPHA” бол байгалийн гөлтгөнөөр эх орондоо үйлдвэрлэсэн Монголын анхны эко гипсэн хавтан юм


Тус үйлдвэр нь дэвшилтэт технологийг Монголд нутагшуулж, импортын бүрэн хараат байсан бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэж эхэлснээрээ барилгын материалын салбарын түүхэнд шинэ хуудас нээж байна.
Үйлдвэр жилд 10 сая м² буюу 3.5 сая ширхэг гипсэн хавтан үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд Монгол Улсын зах зээлийн хэрэгцээг бүрэн дотоодоос хангах боломжтой стратегийн үйлдвэр юм. Төсөл 2024 онд эхэлж, 2025 оны 10 дугаар сарын 1-нд туршилтын үйлдвэрлэлээ эхлүүлэн, 10 дугаар сарын 29-нд анхны борлуулалтаа хийсэн бол одоо бүрэн хүчин чадлаар ашиглалтад орж байна.

Импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийн шинэ үе
Өнөөдрийн байдлаар Монгол Улс гипсэн хавтангийн хэрэгцээгээ 100 хувь импортоор хангаж ирсэн нь валютын урсгал гадагшлах, нийлүүлэлтийн хараат байдал үүсэх гол шалтгаан болж байсан.
“ALPHA” эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орсноор:
- Импортын хамаарлыг бууруулна
- Валютын урсгалыг эх орондоо үлдээнэ
- Үндэсний үйлдвэрлэлийг дэмжинэ
- 100 гаруй шинэ ажлын байр бий болгоно
- Барилгын салбарын нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангана
- Дотоодын үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх юм.
Энэхүү төсөл нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болох “Алсын хараа– 2050”-ын барилгын материалын дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилтыг бодитоор хэрэгжүүлж буй томоохон жишээ болж байна.
Байгалийн гөлтгөнөөр үйлдвэрлэсэн Монголын анхны эко гипсэн хавтан
“ALPHA” үйлдвэрийн хамгийн том онцлог нь өөрийн уурхайн байгалийн цэвэр гөлтгөнө ашиглаж буй явдал юм. Дэлхийн олон улсад өргөн хэрэглэгддэг импортын гипсэн хавтангийн түүхий эд болох синтетик гипс нь нүүрсний цахилгаан станцын утаа цэвэрлэх процессоос гардаг бол “ALPHA” үйлдвэр нь олон сая жилийн геологийн тогтоц бүхий байгалийн эрдсийг ашиглаж, хүний биед аюулгүй, байгальд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
Байгалийн гипсний давуу тал:
- Өндөр цэвэршилттэй
- Хүнд металлын агууламж багатай
- Эрүүл мэндэд аюулгүй
- Экологийн шаардлага хангасан
- Дотоод орчны чанарт эерэг нөлөөтэй
“ALPHA” хавтан нь импорт орлохоос гадна, Монголын байгалийн баялгийг нэмүү өртөг шингээн, дэлхийн стандартаар үйлдвэрлэж буй үндэсний шинэ брэнд
Нью Прогресс Групп нь үйлдвэр, уурхайн цогц бодлогын хүрээнд байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулахад онцгой анхаарч ажиллаж байгаа бөгөөд,
Үүнд:
- Техникийн нөхөн сэргээлтийг тогтмол хийх
- 2026 оноос биологийн нөхөн сэргээлт эхлүүлэх
- Тоосжилт, дуу чимээг бууруулах технологи нэвтрүүлэх
- Үйлдвэрлэлийн хаягдлыг дахин боловсруулах
- Сэргээгдэх эрчим хүчний шийдэл хэрэгжүүлэх
- Нарны эрчим хүч ашиглан эрчим хүчний хэмнэлт бий болгох зэрэг ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж байна.


Мөн дотоодын барилгын томоохон компаниудтай хамтын ажиллагаагаа эхлүүлэн, цаашид бүтээгдэхүүний нэр төрөл, чанарыг нэмэгдүүлж, экспортын чиглэлд хөгжүүлэх зорилготой ажиллаж байна.






