Байгалийн өгөөжийг баялаг болгосон нь
Еден компани анх 2005 онд үүсгэн байгуулагдсанаас хойш 21 жилийн туршид байгалийн цэвэр жимс жимсгэнийг боловсруулан бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ эхлүүлж, улам хөгжүүлсээр өнөөдрийн энэ үйлдвэрийн суурь тавигджээ. Тус үйлдвэрийг үүсгэн байгуулагч Ц.Хүрэлбаатар анх зөгийн бал үйлдвэрлэлээр бизнесийн гараагаа эхлүүлж байсан юм. Ёстой л тэгээс эхэлнэ гэдгийн үлгэр дуурайлал болсон түүний тууштай байдлаас та бидний дуртай жимсний чанамал, жүүсний эхлэл тавигдсан юм.

Монгол орны баруун болон төв хэсгээр орших Хөвсгөл, Сэлэнгэ, Завхан, Увс, Ховд аймгийн нутагт ургадаг зэрлэг жимсээр бүтээгдэхүүнийхээ түүхий эдийг хийдэг. Мөн жимс жимсгэнэ, хүнсний ногооны 400 гаруй бэлтгэн нийлүүлэгчтэй хамтран ажилладаг. Түүхий эдийн чанар аюулгүй байдлыг хангахын тулд лабораторийн шинжилгээ хийхээс гадна зориулалтын хөргөлттэй агуулах стандартын шардлага хангасан сав баглаа боодлыг ашиглаж байна.
Еден компани Еден, Амтлаг, Жигмэд тогмид, EDBER, Vоtа, Babygoody, Bekool зэрэг 7 брэндийн жимсний чанамал, өтгөрүүлсэн жүүс, жимсний нухаш болон цэвэршүүлсэн ус зэрэг 60 гаруй төрлийн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг.

- “ЕДЕН”Брэнд: 2012 оноос хойш амьдралын чанарыг сайжруулах эрүүл шим тэжээлээр баялаг чацаргана, олон жимст, аньс, үхрийн нүд зэрэг орц найрлагатай өтгөрүүлсэн шүүсийг байгальд ээлтэй мөн савалгааны өргөн сонголттойгоор хэрэглэгчдэд хүргэж байна.
- “АМТЛАГ” брэнд: 2005 оноос эхлэн амт үнэр оруулагчгүй, гэр бүлийн хэрэгцээнд тохирсон савалгаатай, жимсний чанамалыг үйлдвэрлэж эхэлсэн.
- “ЖИГМЭД ТОГМИД” жимсний повидло: 2023 оноос жимсний өтгөрүүлсэн повидлог үйлдвэрлэн, хэрэглэгчийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн болсон
- “EDBER” брэнд: 2024 оноос эхлэн Edber брэндийн чанамалыг үйлдвэрлэж эхэлсэн. Энэхүү бүтээгдэхүүн нь 50%-иас багагүй жимсний орцтой жинхэнэ жимсээрээ хүнсний нэмэлт агуулаагүй тул эрүүл хооллолтыг дэмждэг.
- “VOTA” брэнд: 2024 оноос эхлэн байгалийн хужраар зөөлрүүлсэн 6, 10 литрийн цэвэр усыг зах зээлд нийлүүлж байна
- “BABYGROODY” жимсний нухаш: Хүүхдийн өсөлтийг дэмжих 7 төрлийн жимсний нухашийг нэмэлт сахаргүй, хугацаа уртасгагүй, өнгө, үнэр амт оруулагчгүй цэвэр байгалийн жимсээр нь үйлдвэрлэдэг.
- “BEKOOL” брэнд: 2025 оноос эхлэн гаргаж буй 4 төрлийн жимсний амттай ойн ундааг зах зээлд нийлүүлэн ажиллаж байна.
Еден компаний үүсгэн байгуулагдсан цагаасаа байгаль орчинд ээлтэй шийдлүүдийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэн
- Дахин боловсруулах: Нийлэг уут, PET хувнцар сав хаягдлыг дахин боловсруулдаг
- Саарал ус ашиглах: Үйлдвэрлэлээс гарсан хаягдал саарал усыг дахин ашигладаг
- Эрчим хүч: Уур ашиглаж, дулааны эрчим хүч болон цахилгааны зардлыг 10-15% буураалан ажиллаж байна
Еден компани өнөөдрийг хүртэл хүчтэй алсын хараа, үнэт зүйлс, чанартай бүтээгдэхүүн, чадварлаг менежмент, хэрэглэгч, ажилтан, хамтрагчдаа дээдэлсэн бодлогын хүчинд органикаар үйл ажиллагаа өргөжин тэлсээр байна.

ЧАНАРЫН БАТАЛГАА – ЛАБОРАТОРИЙН ХЯНАЛТ
Байгалийн жимс, жимсгэний шимт чанарыг хадгалж, хэрэглэгчдэд аюулгүй, чанартай бүтээгдэхүүн хүргэхэд үйлдвэрлэлийн технологиос гадна лабораторийн хяналт чухал үүрэгтэй. Олон улсын стандартад нийцсэн орчин үеийн шинэлэг лабораторт бүтээгдэхүүнийхээ шинжилгээг хийдэг.
ЕДЕН ХХК:
- 2019 онд “Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015”
- 2021 онд Хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоо –ISO 22000:2018 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна

21 жилийн туршлагатай тогтвортой өсөлттэй тус компани Монголын хөрсөнд ургасан зэрлэг жимсийг боловсруулж импортыг орлох чанартай бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх, цаашлаад экпортод гаргахыг зорин ажиллаж байна.
Үйлдвэрлэлээ өргөжүүлснээр зах зээлд нийлүүлэх бүтээгдэхүүн брэндийн нэр төрөл олширч хэрэглэгчдэдээ улам ойртсоор байна.
- 2017 онд 2700 м² үйлдвэрлэлийн байрыг ашиглалтад оруулав
- 2022 онд бүрэн автомат үйлдвэрийн шугам нэвтрүүлсэн.
- 2024 онд EDBER брэндийн Berry House үйлдвэр ашиглалтад орсон
- 2026 онд хагас автомат агуулахыг ашиглалтад оруулаад байна
Хүний нөөц: Аливаа байгууллага оршин тогтнох томоохон хүчин зүйл бол яалт ч үгүй хүний нөөц, сэтгэл хангалуун ажлын орчин юм. Дотоод соёлын нөлөөгөөр ажилчид тогтвор суурьшилтай ажиллаж, компанийн үйл ажиллагаа үргэлж өсөлттэй урагшлах томоохон хөшүүрэг болох юм.
Эх орныхоо түүхий эдэд түшиглэн, орчин үеийн дэвшилтэт технологи, чанарын менежментийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлж, хэрэглэгчдийн итгэлийг хүлээсэн бүтээгдэхүүн бүтээхийн төлөө тасралтгүй хөдөлмөрлөж буй тус хамт олон Монголын хүнсний үйлдвэрлэлийн хөгжил, дэвшлийн нэгэн тод жишээ болж байна. Монгол жимсний амтыг айл өрх бүрийн хэрэглээнд хүргэх эрхэм зорилгынхоо төлөө урагшилж буй ЕДЕН компанийн хамт олонд улам их амжилт, хөгжил дэвшлийг хүсэн ерөөе.

