Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн бичлэгийг олон нийтэд дэлгэнэ

Б.СОДНОМДАРЖАА,Т.ЧИМГЭЭ НАРЫГ ЭРҮҮДЭН ШҮҮСЭН БИЧЛЭГИЙГ ОЛОН НИЙТЭД ДЭЛГЭНЭ. АТГ-ЫН ДАРГА, ДЭД ДАРГА,ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ОРЛОГЧИЙГ ШИНЭЭР ТОМИЛОХ АСУУДЛЫГ ХОЙШЛУУЛЛАА.

Зоригт агсны амь насыг хөнөөсөн хэрэгт ял сонссон Содномдаржаа чимгээ нарын эрүүдэн шүүж байгаа бичлэгийг олон нийтэд дэлгэх нь зүйтэй гэж үзэн ЗГ-т чиглэл өгөх шийдвэрийг УИХ дахь МАН-ын бүлгээс гаргалаа.Энэ ажлыг яаралтай зохион байгуулах болсон тул АТГ-ын дарга дэд дарга,Ерөнхий прокурорын орлогчийг шинээр томилох асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцэхээс хойшлуулсан байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар ХЗДХ-ийн сайдын мэдээллийг сонслоо.Тэрээр зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргийг үйлдсэн гэж шүүхээс ял сонссон чимгээ содномдаржаа нарыг эрүүдэн шүүж хилсээр хэрэг хүлээлгэсэн тухай өнгөрсөн 7 хоногт мэдээллэсэн.Дээрх 2 иргэнийг эрүүдэн шүүсэн бичлэгийг үзсэн учраас зориг агсны хэрэгт энэ 2 иргэнийг буруутгасан нь үндэслэлтэй эсэх эргэлзээ түрүүлсэн.Гол нь монголын мөрдөн шалгах албанд эрүүдэн шүүлт байгаа гэдэг нь бичлэгээр нотлогдсон тул Чимгээ содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн бичглэгийг нийтэд дэлгэх нь зүйтэй гэж өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг үзлээ.Улмаар энэ бичлэгийг нийтэд дэлгэхийн тулд дараах 3 чиглэлийн ажлыг зохион байгуулах ёстой гэж үзсэн байна.

Д.ТОГТОХСҮРЭН УИХ ДАХЬ МАН-ЫН БҮЛГИЙН ДАРГА

Зориг агсны хэрэгтэй холбоотой бичлэгийг нийтэд дэлгэх асуудалтай холбогдуулж ерөнхий прокурорын орлогчийг шинээр томилох асуудлыг хойшлуулах нь зүйтэй гэж олонхийн бүлэг мөн үзсэн байна.Харин АТГ-ын дарга дэд даргын асуудлаар одоогийн дарга нарын бүрэн эрхийн хугацаа дууссан эсэх талаар ҮХЦ дээр маргаан үүсгэсэн учир цэцийн дүнэлтийн дараа дээрх байгууллагын удирдлагуудыг солих эсэхийг дахин ярихаар болжээ.

МУ-ын ерөнхийлөгчийн зүгээс өнгөрсөн оны өдийд АТГ-ын даргад Даваа-очирыг дэд даргад Ж.Батсайханыг томилуулах саналыг УИХ-д хүргүүлж байсан.Тэгвэл энэ санал одоогоор өөрчлөгдөөгүй байна.Харин МУ-ын ерөнхий прокуорорын орлогч Эрдэнэбатын оронд А.Цэрэнсодномыг томилох саналыг УИх-д хүргүүлээд байгаа юм байна.Цэрэнсодном нь өмнө нь ЭРдэнэт үйлдвэрийн Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсаныг харахад Эрдэнэтийг хэргийг түүнээр шийдвэрлүүлэхээр ерөнхий прокурорын орлогчооор томилуулах саналыг хүргүүлсэн байж магадгүй юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн