Өнгөрсөн онд 3500 орчим өсвөр насны охид жирэмсэлжээ

Өнгөрсөн онд өсвөр насны 3500 гаруй өсвөр насны охид жирэмсэлсэн тоо байна. Өсвөр насны охидыг жирэмсэлж байгаа энэ үйлдлийг нийгэм гадуурхан хүлээн авдаг учраас тэд сэтгэл зүйн хүнд асуудалтай тулгарч амиа хорлох хүртэл тохиолдол гарсаар байна гэсэн юм. Иймд эцэг эхчүүдийг өсвөр насны охидтойгоо амьд харилцааг тогтоох хэрэгтэй гэж зөвлөлөө.

ӨСВӨР НАСНЫ ОХИД ЖИРЭМСЛЭХИЙГ ГАДУУРХАН ХҮЛЭЭН АВДАГ УЧИР АМИА ХОРЛОХ ХҮРТЭЛ ҮЙЛДЭЛ ХИЙДЭГ

Б.БААТАРХҮҮ /ЦЕГ-ЫН ХМТ-ИЙН ДАРГА/

Энэ сарын 26-ны өдөр ЭХЭМҮТ-ийн төрөхийн өмнөх ажиглалтын тасагт хэвтэж байсан 17 настай А гэх охин 6 давхараас үсэрснийг цагдаагийн алба хаагч 2 иргэнтэй нийлж дээлэн дээр тосч авч амийг нь аварсан ч охин гэмтэлд хүргэгдээд амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Олон нийтийн сүлжээгээр охиныг амиа хорлосон гэж дүгэж байгаа ч цагдаагийн байгууллагаас охин юуны учир амиа алдав гэдгийг тогтоохоор мөрдөн байцаалтын ажлыг эхлүүлжээ.

Өсвөр насны төрөх дөхсөн охин юуны учир амиа хорлов ? өсвөр насны охидын жирэмслэлт ямар хэмжээнд байгаа ? тэднийг нийгэм хэрхэн хүлээн авсан болоод тэр охин өндрөөс үсрэв зэрэг олон асуултууд гарч ирж байна. Статистикаас харахад  өнгөрсөн онд 3500 гаруй  өсвөр насны охид жирэмсэлсэн гэсэн мэдээ байгаа бөгөөд энэ нь жил ирэх тусам өсч байгаа тоон үзүүлэлт гэлээ.

Н. МАНДУУЛ /ГБХЗХГ-ЫН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН/

Ийнхүү жил ирэх тусам тоо нь нэмэгдэж  байгаа өсвөр насны охидын жирэмслэлтийг нийгэм цаашлаад гэр бүр ойр дотныхон нь гадууран хүлээн авдаг нь тэднийг сэтгэл санааны хямралд оруулдаг байна. Ийнхүү хямралд орсон өсвөр насны жирэмсэн охид амиа хорлох хүртэл үйлдлүүдийг гаргадаг гэж анхаарууллаа.

Хэрэв үзэгч та өсвөр насны охинтой бол тэдэнтэй амьд харилцаа үүсгэж , байнгы ярилцаж , бэлгийн боловсролыг өөрийн мэдэх чадах хэмжээндээ өгч байхыг зөвлөлөө. Учир нь өсвөр насны охидын жирэмслэлт нэмэгдэж байгаа нь гэр бүлийн амьд харилцаа байхгүйтэй холбон тайлбарлаж байсан юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн