‘Эрдэнэт’ үйлдвэр ‘Стандарт’ банкинд 40 сая ам. доллар төлөөд өрийг бүрэн хаалаа.

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР, СТАНДАРТ БАНКИНД 40 САЯ АМ.ДОЛЛАР ТӨЛӨӨД ӨРИЙГ БҮРЭН ХААЛАА. 40 САЯ АМ.ДОЛЛАРЫГ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ЭРСДЛИЙН САНГААС ГАРГАЖЭЭ.

Эрдэнэт үйлдвэрийг барьцаалж Стандарт банкнаас авсан өрийг 40 сая ам.доллараар хааснаа Засгийн газар өнөөдөр зарлалаа. Гэхдээ гадны асуудал дууссан ч дотоодын асуудал дуусаагүй. Шүүхийн шийдвэр гарсны дараа буруутай этгээдүүдээр дээрх 40 сая ам долларыг төлүүлнэ гэж ЗГ мэдэгдлээ.

Жастын гэх Батхүү Эрдэнэт үйлдвэрээр баталгаа гаргуулан Өмнөд Африкийн Стандарт банкнаас 100 орчим сая ам доллар зээлсэн түүх одоогоос 10 аад жилийн өмнө эхэлж улмаар Батхүү өрөө төлөх чадамжгүй болсноос түүний тавьсан өрийг баталгаа гаргаж өгсөн Эрдэнэт үйлдвэр төлөх болсон байдаг. Стандарт банк Эрдэнэт үйлдвэрээс Жастын Батхүүгээс авах 86,95 сая ам доллар нэхэмжилсэн бөгөөд Лондонгийн арбитрийн шүүх гомдлыг хянаж үзээд 51 сая долларыг МУ төлөх ёстой гэдэг шийдвэр анх гаргажээ. Үүнийг МУ, ЗГ хүлээн зөвшөөрөлгүй давж заалдахыг хүссэн боловч дээрх 51 сая долларыг байршуулж байж заргалдах эрхтэй болох тул санхүүгийн боломжгүйгээс чадаагүй. Улмаар Стандарт банк дахин Английн дээд шүүхэд  хандаж тус шүүх Эрдэнэт үйлдвэрийн Уэльсийн нутаг дэвсгэрт дэх хөрөнгийг битүүмжлэх, гүйлгээг царцаах шийдвэр гаргаж нийт үндсэн зээлийн төлбөр 41,22 доллар дээр нь шүүхийн зардал 475,8 мянган фунт стерлингийг Эрдэнэт үйлдвэрээс гаргуулахаар шийдвэрлэжээ. Байдал ингэж хүндэрсэн тул МОнголын тал ажлын хэсэг гарган дундын зуучлагчаар дамжуулан Стандарт банктай хэлэлцээ хийж 40 сая ам долларыг яаралтай төлснөөр асуудлыг хаах тохиролцоонд хүрсэн байна.

Ө.ЭНХТҮВШИН МУ-ЫН ШАДАР САЙД

Ийнхүү Жастын батхүүгийн тавьсан өрийг Эрдэнэт үйлдвэр Стандарт банкинд төлснөөр 6 жил өрнөсөн маргаан гадна талдаа шийдэгдэж байна. Гэхдээ төрийн өмчийг дур мэдэн баталгаа болгож хувийн компани зээл авсан байхад үүнийг яагаад төр төлөх ёстой гэж гэдэг асуулт гарч ирнэ. Үүнд Эрдэнэт үйлдвэрийг алдаж ч болох эрсдэл байсан гэж шадар сайд хариуллаа.

Гадна талдаа асуудал дууссан ч Жастын Батхүүгийн үүсгэсэн өрийг төлснөөрөө төр, татвар төлөгчид хохироод үлдэж байна. Энэ хохирлыг хэн барагдуулах вэ.

Ө.ЭНХТҮВШИН МУ-ЫН ШАДАР САЙД

Эрдэнэт үйлдвэрийг баталгаа болгон Стандарт банкинд тавьсан хэрэгт тухайн үеийн удирдлагуудын гарын үсгийг хуурамчаар хийсэн гэж мэдүүлдэг БАтьхүүгээс гадна Эрдэнэт үйлдвэрийн захирал асан Ганзориг, Хуулийн хэлтсийн дарга асан Мөнхжаргал, хэлтсийн дарга Амарбат нарыг хамаатуулан шалгаж байна.  Хэдийгээр энэ асуудлыг шалгаж байгаа ч хуулийнхан бүтэн 6 жилийн нүүр үзэж байна. Мөн үүнд Эрдэнэт үйлдвэрийн тухайн цаг үеэс хойших удирдлага ч төдийлөн хүч тавьж маргаантай асуудлыг цэгцлэхээр чармайгаагүй нь энэ маргаан өдий олон жил үргэлжилснээс харагдана. Харин одоо энэ ужиг түүхийг давтан буруутай этгээдүүдээр 40 сая ам долларыг нөхөн төлүүлэх дараагийн асуудал завхарчихвий гэсэн болгоомжлол байна. Шударга ёсыг тогтооно хэмээн амалж багйаа ЗГ, УИХ, ерөнхийлөгчийн хууль шүүхийг шударга ажиллуулах бас нэг шалгуур энэ болох юм.   

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн