Байгалийн түүхийн музейн барилгыг шинээр барих ажлыг судалж энэ сард ЗГ-т үр дүнг нь танилцуулна

МУ-ын ерөнхий сайд өнөөдөр Үндэсний урлагын театр байгуулах, Байгалийн түүхийн музейн барилгыг шинээр барих ажлын судлах ажлын хэсгийг байгуулах захирамж гаргалаа. БШСУС-ын сайдаар ахлуулсан ажлын хэсэг дээрх судалгааны ажлыг ойрын хугацаанд хийж ЗГ-т танилцуулахыг ерөнхий сайд үүрэг болгожээ. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монголын түүх соёл урлагын салбар төрийн бодлогын гадна орхигджээ. Иймээс ЗГ-ын тэргүүн өнөөдөр хэд хэдэн чухал шийдвэрийг гаргалаа.Тодруулбал үндэсний их театрын барилгыг шинээр барих ёстой гэж ерөнхий сайд үзсэн байна.Барьж чаддаггүй юмаа гэхэд барих эхлэлийг нь тавих ажлыг энэ ЗГ эхлүүлэхээр болж байна.Мөн олон жил гацсан байгалын түүхийн муейн шинэ барилгыг барих асуудлыг ч гэсэн судлахыг салбарын сайдад үүрэг болголоо.

Мөн дэлхийн суут хүн бидний өвөг дээдэс их эзэн чингис хааны цогцолборыг төрсөн нутагт нь байгуулах шийдвэрийг өнөөдөр ЗГ-ын хуралдаанаас гаргажээ. Үндэсний их театрын цогцолбор барилга байгалийн түүхийн музейн барилгыг барих ажлыг судалж тун удахгүй газар болон хөрөнгийн асуудлыг цогцоор нь шийдэх боломжийг салбарын сайд ЗГ-ын хуралдаанд танилцуулах юм.

Монголчууд түүх соёлын онцлог гадны жуулчдын анхаарлыг татдаг зүйлсийн нэг.Иймээс түүх соёл урлагийн салбараа төр дэмжих цаашлаад дэлхий дахин сурталчилах зорилгоор дээрх ажлуудыг хийж хэрэгжүүлэх нь зүй ёсны хэрэг гэж ЗГ-ын тэргүүн мэдэгдлээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн