Бид 92-ынхон сагсан бөмбөгийн үе үеийн төгсөгчдийн тэмцээн эхэллээ

30 жилийнхээ ойг угтах гэж байгаа нийслэлийн 92-р дунд сургууль 2 жил тутамд уламжлан болгон зохион байгуулдаг бид 92-ынхон сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр нээлтээ .

Анх 1991 онд байгуулагдаж байсан тус сургууль 2014 онд хичээлийн шинэ байртай болж, одоо хоёр байранд 1700 гаруй хүүхэд суралцаж байна.  Шинэ байртай болохоосоо өмнө цэргийн казармын байранд хичээллэж байсан тус сургууль шинэ байр , спорт заалтай болсноосоо хойш 2жил тутамд төгсөгчдийнхөө дунд шилжин явах цомын сагсан бөмбөгийн тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулдаг болжээ. Төгсөгчдийн дунд 2 жил тутамд зохион байгуулдаг тус тэмцээний хамрах хүрээ жилээс жилд нэмэгдэж , хөдөө орон нутаг , гадаад дотоодоос зорьж ирж оролцдог болжээ.

Төгсөгчдийн хувьд төрлөх сургууль дээрээ , хамт олонтойгоо 2 жилд нэг удаа уулзаж , сагсан бөмбөгийн тэмцээнд оролцдогтоо баяртай байдгаа хэлээд нийт баг тамирчддаа амжилт хүслээ .

Бид 92-ынхон тэмцээнийг энэ жил захирал багшийнхаа нэрэмжит болгон зохион байгуулж  байгаагаараа онцлогтой юм байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн