СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН МАНААЧ, ТОГООЧ, НЯРАВ, СЛЕСАРЬ, ҮЙЛЧЛЭГЧИЙН ЦАЛИНГ НЭМЭХИЙГ ШААРДЛАА

1 ХУВИЙН НЭМЭГДЭЛ НЬ 8000-9000 ТӨГРӨГ УЧРААС БОДИТОЙ НЭМЭГДЭЛ БИШ ГЭЖ ҮЗЛЭЭ МҮЭХ,ЗГ-ТАЙ ДАХИН ХАМТЫН МАРГААН ЭХЛҮҮЛНЭ      

Өнгөрсөн оны 9-р сарын 3-нд боловсрол,шинжлэх ухааны салбарын ҮЭХ, багш ажилчид цалингаа нэмүүлэхээр орон даяар ажил хаялт зарласан. Улмаар багш ажилчдын цалин 2018 оны 10-р сарын 1-нээс 7 хувь, 2019 оны 1-р сарын 1-нээс 8 хувь нийт 20 орчим хувиар нэмэгдүүлэхээр ЗГ-тай харилцан тохиролцож, 11 хоног үргэлжилсэн ажил хаялтаа зогсоосон. Тохиролцооны дагуу өнгөрсөн оны 10-р сард багш ажилчдын цалин 7 орчим хувиар нэмэгдсэн. Гэтэл энэ сард дахин 8 хувиар цалин нэмэхдээ  боловсролын салбарын ажилчид буюу сургууль цэцэрлэгүүдийн нягтлан,нярав,сантехникч,салесарь,манаач,тогооч,үйлчлэгч нарын цалинг 8 хувиар биш бодитоор 1-1,5 хувиар нэмсэн. Цалингаа 8 хувиар нэмүүлнэ гэж хүлээж байсан 26 мянган ажилчдын цалинг ингэж дөнгөж 1 хувиар нэмсэнийг эсэргүүцэж, 8 хувьд хүргэх шаардлагыг  МҮЭХ-ноос гаргаж,тэмцэл эхлүүлж байгаагаа зарлалаа.

ВИДЕО МЭДЭЭЛЭЛ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн