АН: 65 – ын бүлэг ҮХ-ийг өөрчлөх чадамж байхгүй

Хаврын чуулганы хэлэлцэх асуудлын дараалал ҮХ-ийн өөрчлөлт багтсан.Тэгвэл уих сөрөг хүчингүй болсон энэ үед 65-ын бүлэг ҮХ-ийг өөрчлөх чадамжгүй болсон гэдгийг уих дахь АН-ын зөвлөл мэдэгдлээ.Мөн Зоригийн хэрэгтэй холбогдуулж эрүүдэн шүүсэн хэргийг шалгаж нягтлах түр хороог уих-с байгуулахыг тэд дэмжиж байгаа хэдий ч үүгээр дамжуулан С.Зоригийн хэргийг бүхэлд нь замхруулах вий гэдэг болгоомжлол байгаагаа мэдэгджээ. УИХ дахь АН-ын зөвлөл эрх баригчдыг шахаж тэднээс мөрийн хөтөлбөрийн биеллэлтийг нь шаардаж ажиллахаар болсноо өнөөдөр мэдэгдлээ.Учир нь 2018 онд МУ-ын нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт 32-хон хувьтай хэрэгжсэн гэж дүгнэгджээ.Өнгөрсөн 3 жилийн хугацаанд эрх баригч МАН-ын тэргүүлсэн ЗГ зөвхөн сандал суудал албан тушаалын наймаа томилгоо хэлэлцэж нам доторх хагарал зөрчилдөөнөөс өөрөөр тэдний ажил урагшлаагүй гэж АН-ын гишүүд үзэж байна.Иймээс өнөөдрөөс эхлэн макро эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхийн төлөө эрх баригчдаас амлалт нэхэж ажиллахаар болжээ.Мөн энэ УИХ ялангуяа эрх баригч МАН-д ҮХ-ийг өөрчлөх чадамж үгүй болсон гэж АН-ын гишүүд үзсэн байна.

Өнгөрсөн 7 хоногт УИХ-с зориг агсын хэрэгтэй холбоотой эрүүдэн шүүсэн асуудлыг шалгах ажлын хэсэг байгуулагдсан.Энэ ажлын хэсэг намуудын төлөөлөх орж ажиллахаар болсон.Тэгвэл энэ хэрэг эрүүдэн шүүсэн гэдэг асуудлаар замхарч захиалагчийг зарлах асуудал улам бүр бүдгэрэх вий гэдэг болгоомжлол байгаа юм.

Мөн УИХ 2018 онд 73-р тогтоол гэж баталсан.Энэ тогтоолоор 5 толгой гашуун сухайт чиглэлийн төмөр замын ажлыг эрчимжүүлэх шийдвэр гарсан.Гэтэл эрх баригчид өнөөдөр аль чиглэлд төмөр зам барих эсэхээ ч бүр шийдэж чадахгүй болсон.Энэ том бүтээн байгуулалтын ажил зөвхөн эрх баригчдын буруу бодлогоос болж зогсочихоод байна гэж АН-ын гишүүд шүүмжиллээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн