ХАР ТАМХИ ХАДГАЛАЖ БАЙСАН ГУРВАН ЭТГЭЭДИЙГ ГАЗАР ДЭЭР НЬ БАРИВЧИЛЛАА

Хар тамхитай холбоотой хэрэг дахин гарлаа. Хар тамхитай тэмцэх хэлтэс, нийслэлийн прокурорын газар хамтран хар тамхи биедээ тээвэрлэж байсан гурван этгээдийг баривчлан саатуулсан байна. ЕТВ –ийн сурвалжлах баг газар дээр нь ажиллаад ирлээ.



Хар тамхи биедээ хадгалаж байсан гурван этгээд нь танилууд бөгөөд 30 гаруй насны залуус байгаа юм. Биед нь үзлэг шалгалт хийхээс гадна унаж явсан машинд нь орон байранд нь шалгалтын үйл ажиллагаа үргэлжлэн явагдах учир эцсийн байдлаар хичнээн грамм хар тамхи байгааг урьдчилан хэлэх боломжгүй.  1-р грамм хар тамхи монголын зах зээлд 1 сая орчим төгрөг хүрдэг байна.  Саатуулагдсан этгээдүүд өөрсөдөө хэрэглэдэгүү ? эсвэл борлуулах зорилгоор хадгалаж байсан уу гэдэг нь мөрдөн байцаалтын эцэст тодорхой болно. Хар тамхи, мансууруулах бодистой ямар нэг байдлаар холбогдох нь өөрөө эрүүгийн гэмт хэрэгт тооцогддог. Гэтэл энэ төрлийн гэмт хэргийн гаралт буурахгүй байгаа нь анхаарал хандуулах цаг болсоныг харуулж байна. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан бол 2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг. Энэ хэргийн талаар эргэн бид мэдээлэх болно.

ВИДЕО МЭДЭЭЛЭЛ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн