СҮҮЛИЙН 10 ЖИЛД УТААНААС БОЛЖ 5000 ХҮН НАС БАРЖЭЭ

Сүүлийн 10 жил агаарын бохирдлыг бууруулахад улсын төсвөөс 170 тэрбум гадаадын зээл тусламжаар 104 сая доллар зарцуулсан байна.Гэтэл утаа багасаагүй.Одоо дахиад утаагүй зуух тараах тухай ярьсаар байгааг төрийн тэргүүн шүүмжиллээ.Иймээс утааны талаар тани мэдэхгүйн асуулт хариулт явуулах биш шийдэл ярихыг МУ-ын ерөнхийлөгч өнөөдөр анхаарууллаа.Утаанаас салах гол шийдэл нь хүн амын хэт төвлөрлийг сааруулах бодлого юм. МУ-ын ерөнхийлөгчөөс санал гаргасны дагуу өнөөдөр БОХХАА БХ-ын хуралдаанаар агаарын бохирдлыг талаар хянлатын ерөнхий сонсгол зохион байгууллаа.Сүүлийн 10 жилийн хугацаанд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр олон ажил санаачилж чамгүй хөрөнгө зарсан боловч үр дүнд хүрээгүй.Хэрвээ бид утаагаа бууруулахгүй бол үүнээс болж нас барагсдын тоо нэмэгдэнэ гэдгийг эрүүл мэндийн байгууллагууд анхааруулсан.Сүүлийн 10 жилд утаанаас болж 5 мянган хүн нас баржээ.Хэрвээ арга хэмжээ авагүй бол 5 жилийн дараа утаанаас болж нас барагсдын тоо 14 мянгад хүрэх юм байна.

Агаарын бохирдол зарцуулсан хөрөнгө хийгдсан ажлын үр дүнг улаанбаатарын иргэн бүхэн мэддэг болсон гэхэд нэг их хэлсдэхгүй биз.Гэтэл өнөөдрийн хяналтын ерөнхий сонсголыг зохион байгуулах үеэр улиг болсон тоо баримтууд яригдаж байгааг төрийн тэргүүн шүүмжилсэн.Нэгэнт хүн бүрийн мэддэг сэдвээр одоо хийхээр төлөвлөөд хийж чадаагүй ажлуудаа ярих биш гарц шийдэл дунд урт хугацаандаа юу байх гэдгийг ярих цаг болсон гэдгийг ерөнхийлөгч анхаарууллаа.
Утааны голомтонд 200 мянган өрх байна.Эдгээр айлуудыг нүүлгэхэд агаарын бохирдол 50 хувь багасна.Зах зээл дээр 30 мянган орон сууц баригдаад эзнээ хүлээсээр.Энэ жил 80 мянган айлын орон сууц ашиглалтанд орно.Тэгвэл утааны голомтонд байгаа айлуудаа ашиглалтан орсон орон сууцнуудад нүүлгээд оруулчих.Энэ бол зөвхөн зохион байгуулалтын л ажил.Харин урт хугацаандаа агаарын бохирдлыг бууруулах гарц нь төвлөрлийг сааруулах бодлого юм.

Өнгөрсөн 10 жилийн дотор утаа ямар хортой вэ гэдгийг 5 мянган иргэнийхээ амь насаар бид аль эрт туршаад үзчихсэн.Харин одоо ярих биш бодит ажил хийх хэрэгтэйг төрийн тэргүүн хатуу анхаарууллаа.

ВИДЕО МЭДЭЭ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн