Хөгжлийн банк 2018 оны эцэст 18 тэрбум төгрөгийн татварын өмнөх ашигтай ажиллажээ. Гэхдээ хөгжлийн банкнаас авсан Эрэл, Хөтөл, QSC, ТОСК болон Капитал банкны зээлийн эргэн төлөлтөд хүндрэл учирчээ.

Хөгжлийн банк 2018 оны жилийн эцсийн байдлаар  актив хөрөнгө нь өмнөх оны мөн үеэс 14 хувиар өсч 4.2 их наяд, өөрийн хөрөнгө нь 1.1 их наяд төгрөгт тус тус хүрсэн байна. Тайлант хугацаанд тус банк 18 тэрбум төгрөгийн татварын өмнөх ашигтай ажиллажээ.

Шинэ удирдлагатай болсон сүүлийн 2,5 жилийн хугацаанд Хөгжлийн банк муугүй ажиллажээ. 2018 оны эцсийн байдлаар 18 тэрбум төгрөгийн татварын өмнөх ашигтай ажилласан ч энэ нь Капитал банкийг албадан татан буулгасантай холбоотой буурсан тоо гэдгийг тус банкны удирдлагууд хэлж байна. Хөжгүийн банкны хувьд ОУ-ын санхүүгийн зах зээлээс ЗГ-ын баталгаагүй 500 сая ам.доллар татан төвлөрүүлсэн, одоо Тайвань, АНУ, Польш, ОХУ-ын санхүүгийн байгууллагуудаас 300 тэрбум төгрөгийн санхүүжилт босгох бэлтгэл ажил хангагджээ.

Б.БАТБАЯР /ХӨГЖЛИЙН БАНКНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ/

Хөгжлийн банк бий болгосон санхүүгийн эх үүсвэрээсээ дараах томохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлжээ. Ноолуур хөтөлбөрт  200  гаруй тэрбум, ТЭЦ 4 -ийн турбоагрегат шинэчлэл, хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөлд 93 сая ам.доллар олгоно үүнээс  25 сая ам долларыг  үе шаттайгаар авч санхүүжүүлж байна. Газрын тос боловсруулах санхүүжилтэд  61.8 тэрбум төгрөг олгоод байна. УЛмаар гэр хорооллын дахин төлөвлөлт, ‘Ди Би Эм лизинг’ ХХК нь аж ахуй нэгжийн тоног төхөөрөмжийн шинэчлэлтээр ОХУ-ын компаниудаас 769 техник, тоног төхөөрөмжийг оруулж ирэн  250 гаруй аж ахуйн нэгжүүдэд олгоод байна. Үүний хажуугаар өмнөх хугацаанд олгосон томоохон зээлүүдийн эргэн төлөлтийг эрчимжүүлсэн байна.

Тодруулбал хугацаа хэтэрсэн 12 зээлийг тусгай активт шилжүүлж 6.2 тэрбум төгрөг бүхий 3 зээл дээр шүүхийн шийдвэр Хөгжлийн банкны талд эцэслэн гарчээ. ХБ-ны хариуцагчаар оролцсон 4 хэрэг дээр шийдвэр гарч учирч болох 17.2 тэрбум төгрөгийн эрсдэлийг хаасан байна.Өнөөдрийн байдлаар Эрэл, Хөтөл, QSC, ТОСК болон Капитал банк гэх мэт 2016 оноос ө мнө зээл олгосон 5 – 6 төслийн эргэн төлөлтөд хүндрэл учруулж ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгаа тул олгосон зээлийг эргэн төлүүлэхээр ажиллаж байна. 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн