Монгол улсад жилдээ сүрьеэ өвчнөөр 4000 хүн шинээр өвчилж байна. Сүрьеэгээр өвчлөгсөд ид хийж бүтээх 15-44 насныхан байна.

Сүрьеэгийн өвчлөл зөвхөн ганц нэг ЕБС-иар ч тогтохгүй МУ-ын хэмжээнд өргөн тархсаныг тоо баримт нотолж байна. ЭМЯ-аас гаргасан шийдвэрийн дагуу  урьдчилан сэргийлэх үзлэгээр хамгийн сүүлд л гэхэд Төв аймгийн Сүмбэр сумын сургуульд сүрьеэгийн халдварын 200 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна.

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөө өглөөний хуралдаан дээр ЭМ-ийн сайд Сарангэрэл сүрьеэ өвчний талаарх үнэнтэй нүүр тулах хэрэгтэй болж байгааг сануулж Төв аймгийн СҮмбэр сумын сургуульд гарсан олон тооны сурагчийг хамарсан сүрьеэгийн халдварын шинэ тохиолдлыг албан ёсоор зарлалаа.

Эрүүл мэндийн сайд Сарангэрэлийн хэлсэнчлэн сүрьеэ Монголчуудын дунд өргөн тархсан нь нэгэнт бидний нүүр тулах үнэн болсныг тоо баримт нотолж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар манай улс сүрьеэгийн өвчлөл нас баратын хэмжээгээр дэлхийд дээгүүр орж байна. Жилд МУ-д 4000 хүн шинээр сүрьегээр өвчилж байгаа үзүүлэлтээр Монгол 5-д орж багйаа бол НОмхон далайн бүсийн 37 орноос МУ сүрьеэгийн тархалт, нас баралт ихтэй 7 орны 1 ээр нэрлэгдэж байна. Хамгийн харамсалтай нь энэ өвчнөөр ид хийж бүтээх 15-44 насныхан өвчилж жилдээ 250 хүн нас барж байна. Гэхдээ сүрьеэ бүрэн эмчлэгддэг өвчин.

Сүрьеэг урт хугацаанд эмчилдэг тул сүрьеэтэй өвчтөн болон гэр бүлийн 70 хувь нь санхүүгийн хүндрэлд өртдөг байна. Тиймээс сүрьеэгээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг улс орон даяар эрчимтэй өрнүүлэх хэрэгтэй байна. Сүрьеэ хэнд ч халдварлаж болох эрсдэлтэй. Ялангуяа агаажуулалт муутай орчин хүн амын нягтрал ихтэй газар халдвар нь өсч үржлэг байна. Манай улс дахь өвлчлөлийн байдлаас харахад УБ хотод 58 хувь, орон нутагт 39,7 хувь, хорих ангиудад 1,7 хувь нь гарсан байна. Мөн сургууль цэцэрлэгийн орчинд халдварын тархалт өндөр байдаг байна. Энэ бүхнээс дүгнэлт хийж эрүүл мэнд амь нас, асар их цаг хугацаа, хөрөнгө санхүүгийн алдагдалд оруулдаг сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг иргэд, байгууллагууд, холбогдох албаныхан тасралтгүй авах хэрэгтэй байна. 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн