Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын хүрээнд нэр бүхий хүмүүсийг шалгуулахаар АТГ-т хандана.

МАК ЦЕМЕНТ , ХӨТӨЛ , МОН ЛАА , ЭРЭЛ ЗЭРЭГ 9 КОМПАНИ ХӨГЖЛИЙН БАНКНААС АВСАН ЗЭЭЛЭЭ ОГТ ТӨЛӨӨГҮЙ БАЙНА ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХУУЧИН УЧИРДЛАГУУДЫГ АТГ-Т ӨГЧ ШАЛГУУЛАХААР БОЛЖЭЭ.

ЗГХЭГ-ын дарга Оюун-эрдэнэ хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг нийтэд танилцууллаа.Шалгалтаар хөгжлийн банк нь арилжааны банкууд санхүүжүүлэх боломжтой байсан 13 жижиг төсөлд 34 тэрбум төгрөгийн зээл олгосон зөрчил илэрчээ.Мөн Мак,Хөтөл,Мон Лаа,Эрэл зэрэг 9 компани хөгжлийн банкнаас авсан зээлээ графикийн дагуу төлөх ёстой байсан ч өнөөдрийг хүртэл нэг төгрөг төлөөгүй байсан нь тогтоогджээ. Өнөөдрийн ЗГ-ын хуралдаанаар Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг хэлэлцээд нэр бүхий хүмүүсийг хууль хяналтын байгууллагад өгч шалгуулахаар болжээ. Шалгалтын хүрээнд маш олон ноцтой зөрчлүүд илэрсэн талаар ЗГХЭГ-ын дарга Оюун-эрдэнэ мэдээллээ.Хөгжлийн банкны гаргасан Чингис самурай, Евро бондын нийт эх үүсвэр 4,3 их наяд төгрөг.Үүнээс өнөөдрийн байдлаар 60 хувь нь эргэн төлөгджээ. Шалгалтаар дараах зөрчлүүд илэрсэн байна. Үүнд : Хөгжлийн банк нь томоохон төслүүдийг санхүүжүүлэх ёстой.Гэтэл арилжааны банкууд санхүүжүүлж болохуйц 13 төсөлд 34 тэрбум төгрөгийн зээл олгосон.Зээлийн бүтцийг өөрчлөх замаар эргэн төлөлтийн хугацааг 8 удаа сунгасан.Гүйэтгэх захирал нь мөнгөн хадгаламж татах өөр дээрээ байршуулах зэрэг эрх мэдлийг өөртөө төвлөрүүлсэн.ХХБ дахь одоогийн Хөгжлийн банкны байрыг хэт өндөр үнээр худалдаж авсан. 2015-2016 онд ажиллаж байсан удирдлагуудаас болж хөгжлийн банк их хэмжээний алдагдал хүлээсэн зэрэг зөрчлүүд илэрчээ.

Үүнээс гадна хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авсан 9 ААН өнөөдрийг хүртэл зээлийн эргэн төлөлтөө хийгээгүй байна.Үүнд Хөтөл ХХК 161,5 тэрбум,Мон лаа 5,6 тэрбум,ТОСК 355,5 тэрбум,Мак Цемент ХХК 166,5 тэрбум,Кью Эс Си ХХК,187,6 тэрбум Бэрэн групп 102,4 тэрбум,Эрэл ХХК 99,5 тэрбум,Монгол Драй Милк ХХК,39,4 тэрбум, Монгема ХХК 9,9 тэрбум төгрөгийн зээлийг тус тус авчээ.

Хөгжлийн банкинд хийсан шалгалтын хүрээнд цаашид 20 тэрбум төгрөгнөөс доош үнийн дүн бүхий төслийг санхүүжүүлэхийг хориглох.Мөн боловсон хүчнийг чадавхжуулах зэрэг асуудлыг яаралтай шийдэхээр болсон байна.Түүнчлэн хөгжлийн банкныг ингэс эрсдэлд хүргэсэн Эдийн засгийн хөгжлийн сайд асан Батбаяр Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат,хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Мөнхбат нар нь бусдад давуу байдал олгосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул дээрх хүмүүсийг хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар болжээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн