‘Ханан дундах хүүхэд нас’ симпозиум боллоо.

Дотоод орчны агаарыг сайжруулснаар агаарын бохирдлын нөлөөгөөр үүсдэг төрөл бүрийн өвчлөлөөс эрүүл мэндээ хамгаалах боломж байгааг мэргэжилтэнүүд хэлж байна. Тухайлбал өнөөдөр “Ханан дундах хүүхэд нас” нэртэй Монголын Дотоод Орчны Агаарын Чанарын Анхдугаар Симпозиум боллоо. Уг симпозиумын үеэр гэр,сургууль,үйлчилгээний газруудын дотоод орны агаарыг хэрхэн сайжруулж болох шийдлүүдийг хэлэлцлээ.

Бид амьдралынхаа 95 хувийг дотоод орчинд буюу гэр, ажил, хоолны газар, сургууль зэрэг газруудад өнгөрөөдөг. Гэвч  дотоод орчны агаарын бохирдлын талаар Монголчууд бидний ойлголт мэдээлэл тун бага байгаагаас болж агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөлийн хамрах цар хүрээ жил ирэх тусам нэмэгдсээр байна. Өөрөөр хэлбэл гадаад орчны бохирдлоос илүү дотоод орчны бохирдол бидний эрүүл мэндэд илүү аюултай болж ирсэнийг сургууль, цэцэрлэгүүд дээр гарах болсон олон хүүхдийг хамарсан  ханиад томуу,сүрьеэ зэрэг халдварт өвчлөлүүдээс харж болохоор байгаа юм. Тэгвэл лон нийтийн дотоод орчны агаарын чанарын талаарх ойлголт, мэдээллийг нэмэгдүүлж, энэ чиглэлээр ажиллаж буй мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах үүднээс Монголын Дотоод Орчны Агаарын Чанарын Холбоо үүсгэн байгуулагдсан бөгөөд өнөөдөр “Ханан дундах хүүхэд нас”симпозиумыг зохион байгууллаа. Уг симпозиумд МДОАЧХ, МУИС-ын судлаачид, Америкийн худалдааны танхим, Дойче бэллэ компани  хамтран зохион байгуулж байгаа юм.

Хэрвээ  хоногийн 22 цагийг өнгөрүүлдэг ажил,гэр,дэлгүүр,хоолны газар гэх мэт дотоод орчны агаарыг сайжруулвал өөрсдийнхөө болон хүүхдүүдийн  эрүүл мэндийг  орчны бохирдлоос хамгаалах бүрэн боломж байгааг судлаачид онцолж байлаа.

“Ханан дундах хүүхэд нас”симпозиумын үеэр дотоод орчны агаарын чанарын судалгаа, шинжилгээ Монгол Улсад ямар түвшинд явж байгаа болон дотоод орчны агаарын чанарыг сайжруулах шийдлүүдийн талаар хэлэлцээд  юун түрүүнд цэцэрлэгийн агааржуулалтын асуудалд онцгой анхаарал хандуулж, холбогдох бодит ажлуудыг хийхээр боллоо.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн