Олон улсын парламентын холбооны Ази, Номхон далайн бүсийн II чуулган Улаанбаатарт болж байна.

Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүсийн II чуулган Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байна. Энэхүү чуулганаар 2030 он хүртэл биелүүлэхээр тунхагласан тогтвортой хөгжлийн зориултуудын хэрэгжилтийг дүгнэж цаашид анхаарах асуудлуудаа хэлэлцэж байна.

Тогтовортой хөгжлийн зорилтууд 2013 тунхаг нь бүхэлдээ дэлхий дахины ард иргэд хэрхэн аюулгүй тогтвортой амьдрах тухай юм. Тиймээс 2030 он хүртэл хэрэгжих эдгээр зорилтуудыг тунхагласан зарласан бөгөөд өнөөдрийн байдлаар эдгээрийг хэрхэн хэарэгжүүлснээс Ази номхон далайн бүсийн орнуудын парламентчид Улаанбаатар хотод авч хэлэлцэж байна. Энэхүү чуулганыг нээж хэлсэн үгэндээ МУ-ын Их хурлын дарга Занданшатар тогтвортой хөжглийн зорилтыг биелүүлэхэд улс орнуудын парламентын үүрэг хамгийн чухал болохыг онцоллоо.

МУ-ын хувьд хэдийгээр боловсрол, ногоон хөгжил зэрэг салбарт чамлахааргүй ахиц гаргасан гэж бодлого тодорхойлогчид дүгнэж байгаа боловч цаашид ч боловсрол, эрүүл мэнд, орлогын тэгш, хүртээмжтэй байдлыг хангах шаардлага зүй ёсоор тулгарсаар байна. Мөн авилга, шударга бус байдлын эсрэг үйл ажиллагааны сайн жишээг Монголын парламентчид өөрсдөө харуулж чадахгүй байна гэсэн дүгнэлтийг хөндлөнгийн байгууллагууд ч хийсэн байна.

ОУПХ-ны Ази, Номхон далайн бүсийн 2-р чуулганаас УБ-ын тунхаг бичиг гаргана. Энэ нь 2030 он хүртэл тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэхэд хэрхэн анхаарч ажиллах чухал баримт бичиг болох юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн