Уур амьсгалын өөрчлөлтөнд хүний хүчин зүйлс хамгийн их нөлөөлж байна.

2 дахь өдрөө үргэлжилж байгаа ОУПХ-ны ази номхон далайн бүсийн 2-р чуулганд оролцогч орнууд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хэрхэн тэмцэх талаар туршлага солилцлоо. Уур амьсгалын өөрчлөлтөнд хүний хүчин зүйлийн нөлөө хамгийн их байгаа учир хуулиар үүнийг зохицуулах арга замыг дэлхийн олон улс орнууд сонгосон байна.

ОУПХ-ны ази номхон далайн бүсийн орнуудын 2-р чуулган өнөөдөр уур амьсгалын өөрчлөлтийг хөндсөн салбар хуралдаанаар үргэлжиллээ. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтөөс болж олон улс оронд төрөл бүрийн байгалийн гамшгийн давтамж нэмэгдэж байна.Шалтгаан нь хүлэмжийн хийг эрчимтэй бууруулж чадахгүй байгаагаас үүдэн дэлхийн дулаарал эрчимтэй явагдаж ялангуяа арлын орнууд усанд живэх,галт уулын дэлбэрэлт нэмэгдэх үүнээс үүдсэн газар хөдлөлтийн улмаас олон зуун мянган хүн амиа алдаж эд хөрөнгөө хохирох асуудал олноор бүртгэгдэх болжээ.Иймээс дэлхийн улс орнууд энэ чиглэлд илүү анхаарал хандуулах цаг болсныг олон орны төлөөлөгчид дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч байна.Харин манай улс уур амьсгалын өөрчлөлтөөс хэрхэн сэргийлэх вэ.

Уур амьсгалын өөрчлөлт сэдвийн хүрээнд хэлэлцүүлэгт оролцогч гадны улс орнуудын төлөөлөгчид өөрсдийн арга туршлагаасаа хуваалцлаа. Тухайлбал фижи улс уур амьсгалын өөрчлөлт зөвхөн парламентын түвшинд яригдах асуудал биш. Үүнд залуучуудын дуу хоолойг хүргэх нь нэн чухал гэдгийг онцолсон. Мөн шинэ зеландын төлөөлөгчийн хэлснээр сэргээгдэх эрчим хүчний хэрэглээх нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах стратегийн түвшний хамгийн гол шийдэл гэдгийг ч зөвлөж байсан юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн