ЗГ-ыг огцруулах бичиг өргөн барилаа.

Сөрөг хүчин АН өнөөдөр ЗГ-ыг огцруулах бичгийг УИХ-д өргөн барилаа.ЖДҮ-чин гишүүддээ хариуцлага тооцож чаддаггүй, кабинетын сайд нь 10 сая долларын авлигын хэрэгт нэр холбогдсон, мах, шатахууны үнэ өссөн зэрэг нь иргэдийн амьжиргаанд хүндээр тус байгаа учир энэ бүхэнд хариуцлага хүлээж ЗГ огцрох ёстой гэж сөрөг хүчний зүгээс үзэж байна. УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааны эхэнд УИХ дахь АН-ын зөвлөлийн зүгээс өчигдөр зохион байгуулсан жагсаалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Эрдэнэбат эрх баригчдад хандан үг хэлсэн.Тэрээр ЗГ-ыг огцруулах шаардлагыг УИХ-д өргөн барьж байгаагаа энэ үеэр онцолсон.Учир нь улс орны тэр дундаа ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт дордож байхад ЗГ өнөөдөр үүний төлөө ямар ч алхам хийхгүй байгааг сөрөг хүчний зүгээс шүүмжилсэн юмаа.

Ийнхүү УИХ-ын дэд дарга энх-амгаланд ЗГ-ыг огцрохыг шаардсан бичгийг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат гардуулан өгсөн.Үүний дараа өчигдөр зохион байгуулагдсан жагсаалтай холбогдуулан АН-ын дарга эрдэнэ олон нийтэд мэдээлэл хийлээ.Тэрээр 10 саЯ,1,2 сая еврогийн авлигын асуудалд холбогдсон сайдтай ЗГ цаашид ажиллах боломжгүй.Цаашлаад МУ-ын өрийн хэмжээ 6 орчим их наяд төгрөгөөр нэмэгдсэн АН-ын ЗГ 16 орчим их наяд төгрөгийн өртэй ЗГ-ыг МАН-д хүлээлгэж өгсөн.Гэтэл өнөөдөр МУ-ын нийт гадаад өр 22 их наяд төгрөгт хүрлээ.Гэтэл энэ их өр зээл тавиад улс орон ард түмний амьдрал сайжирсангүй хэмээн шүүмжислсэн юмаа.

Өчигдөр Зохион байгуулагдсан сөрөг хүчний жагсаалд сүхбаатарын талбайд 30 орчим мянган хүн цугласан. Гэтэл эрх баригчид зориуд сөрөг хүчний жагсаалыг харлуулах оролдлого хийж жагсагчдын уриа лоозонг элдэв янзаар эвлүүлсэн.Цаашид ЗГ огцорохоос гадна УИХ ч мөн хариуцлага хүлээж тарахад болохгүй зүйл байхгүй гэж сөрөг хүчний намын дарга мэдэгдлээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн